bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

JCI Монгол байгууллагын нийгэмд эерэг өөрчлөлт авчирсан онцлох төслүүд

 JCI Монгол байгууллагын нийгэмд эерэг өөрчлөлт авчирсан онцлох төслүүд

Дэлхийн сая, сая залуусыг манлайлалд хөтөлсөн JCI байгууллага Монголд үүсч хөгжөөд 30 хуанлийн түүхийг бүтээжээ. Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах лидерүүдийг төрүүлдэг JCI Монгол байгууллага энэхүү түүхэн ойгоо амжилт дүүрэн угтаж байна. Ардчилсан үзэлтэй залуусын нэгдэл болсон JCI нь ёс зүйн өндөр соёлыг тунхагласан зарчимч байгууллага. Тэр хэрээрээ залууст өгөөжтэй. Залуу манлайлагчдад эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн түлхүүрийг атгуулах эрхэм зорилготой JCI нь гишүүддээ олон, олон боломжийг олгодог. Жишээлбэл, залуучуудын хүсэл мөрөөдөл,  ирээдүйд итгэл, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах чадварыг  хөгжүүлэхэд чиглэсэн гадаад, дотоодын сургалтууд нь гайхамшигтай. Хувь хүний хөгжлийн түүчээ болсон JCI Монгол Академийн сургалтаар олон улсын түвшинд удирдан зохион байгуулах чадвартай залуу лидерүүдийг бэлтгэдэг юм. Ингэж хувь хүний хөгжилд хөтлөхөөс гадна нийгмийн хөгжил, олон улсын болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлж, залуусыг хил хязгаар үл харгалзан холбодог гүүр нь юм.  Гишүүдийнхээ татвар, дэмжигч нарынхаа хандиваар санхүүждэг JCI Монгол байгууллага улс үндэстнийхээ хөгжилд бодитой хувь нэмэр болохуйц олон төсөл, хөтөлбөрүүдийг жил бүр хэрэгжүүлсээр ирэв. JCI Монгол байгууллагын салбар байгууллагууд өнгөрсөн хугацаанд нийгэмд болон дотооддоо чиглэсэн 300 орчим төсөл, тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 200 гаруй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал ЦЕГ-тай хамтарсан “Нэг хором”, “Хор баяртай” үндэсний хөдөлгөөн, нярай хүүхдийн эндэгдэлийг бууруулахад чиглэсэн “Save angles”, Цус сэлбэх судлалын үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлдэг “Амьдрал бэлэглэе”,  өрхийн бизнесийг дэмжих “Өрх” зэрэг төслүүд нь нийгэмд бидний анхаарах ёстой асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж улс эх охныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Харин 2022 онд бид JCI Монгол байгууллага болон салбар байгууллагуудын хэмжээнд нийт 98 төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Эндээс дараахь  төслүүдийг онцолъё. АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ

сонин mn

JCI Монгол байгууллагын “Амьдрал бэлэглэе” төсөл манай улсын цусны донорын түүхэнд том гавьяа байгуулсан гэж хэлж болно. 13 дахь жилдээ хэрэгжиж байгаа уг төсөл нь цусны нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Төслийн хүрээнд 2021 онд гэхэд 58200 хүн цусны хандивлагчаар бүртгэгдсэн нь түүхэнд тэмдэглэгдэх тоо юм. JCI Капитал салбар байгууллагын түнш, Солонгос Улсын JCI Haman салбар байгууллагын хамтаар 100-аас дээш удаа цусаа хандивласан хүмүүсийг ” “Хүндэт донор”-оор өргөмжилж алдаршуулдаг юм. Мөн жил бүр JCI Монгол байгууллагын салбар 15 байгууллагуудын залуус найз нөхөд, хамт олноо уриалан цусаа идэвхтэй хандивладаг уламжлал үргэлжилсээр байна. MENTORSHIP FOR RISE

сонин mn

MENTORSHIP FOR RISE төсөл нь JCI Монгол байгууллагын 2022 оны дөрвөн туг төслийн нэг. Шинэ гишүүдийн хөгжлийг дэмжин, шинэ үеийн манлайлагч залуусыг бэлтгэх зорилготой юм. Уг төслөөр дамжуулан JCI байгууллагын гишүүдийн хувь хүний хөгжлийг дэмжих,  нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлэх залуучуудыг бэлтгэн,  ажилд орох боломжуудыг нээж өгдөг. Мөн гарааны бизнес эрхэлж байгаа болон эрхлэхээр төлөвлөсөн залуучуудыг олон улсын бизнесменүүдтэй уулзуулан,  туршлага хуримтлуулах зорилготойгоор тухайн салбартаа манлайлж буй менторуудыг урьж оролцуулдаг аж. 2022 онд JCI Монгол байгууллагын 30 жилийн ойг тохиолдуулан 30 ментор, 30 ментиигийн бүрэлдэхүүнтэй гурван ангийг бүрдүүлжээ. Гадаад, дотоодын нийт 180 оролцогчтой өргөн хүрээг хамарсан төсөл болж чадсан байна.   

SAVE ANGELS

сонин mn

Анх 2015 онд JCI Монгол байгууллагын санаачлагаар нярайн эндэгдлийг бууруулах зорилготой хэрэгжиж эхэлсэн “SAVE ANGELS” төсөл нь Монгол Улсын хүн амыг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан сайн санаачилга юм. Уг төсөл нь 2022 оныг хүртэл долоон үе шаттай хэрэгжихдээ  нийслэлийн төрөх эмнэлгүүд буюу ЭХЭМҮТ, Амгалан, Өргөө амаржих газруудад амжилттай хэрэгжив. Нийт 700 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгуудад хандивлажээ. Эх дэлхий, ээж, аавдаа хугацаанаасаа түрүүлж яаран ирсэн 2000 гаруй сахиусан тэнгэрүүдийн амийг аварч чадсан нь “SAVE ANGELS” төслийн ач буян. Энэ төслийн хүрээнд нийслэлд төдийгүй орон нутгийн төрөх эмнэлгүүдийг нярайн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангажээ. Тухайлбал, Архангай аймагт жилд дунджаар 80 орчим,  Завхан аймагт 30-40 нярай дутуу төрдөг байна. Иймд эдгээр аймгийн төрөх эмнэлэгт нийтдээ 220 орчим сая төгрөгийн өртгөөр нярайн эрчимт эмчилгээний тасгууд байгуулжээ. ”SAVE ANGELS” төслийн үр дүнд ЭХЭМҮТ-ийн мэс заслын дараах нөхөн сэргэлтийн хувь 23.8 хувиар нэмэгдсэн байна. Дутуу төрсөн нярайн эндэгдэл 5.6 хувь болон буурсан. Амгалан амаржихын тухайд 120 гаруй нярай инкубатор аппарат болон дулаан ширээг ашиглаж эндэгдэл багассан сайхан мэдээ байна.  ӨРХ ТӨСӨЛ Өрхийн амьжиргааг дээшлүүлэх замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилготой “Өрх төсөл”-ийг JCI Монгол байгууллага 2020 оноос хойш хэрэгжүүлж байна. Нийт 15 аймагт хэрэгжиж ирсэн уг төслийг JCI Монгол байгууллагын 15 салбар, JCI Монгол Хөгжлийн зөвлөл, JCI Монгол Академи хамтран зохион байгуулав. Тухайн өрхийг санхүүгийн хувьд тогтмол орлоготой, гэр бүлийн гишүүдийг сурч хөгжиж боловсрох бүхий л боломжийг олгодгоорроо тус төслийн цар хүрээ, ач холбодол их. Цаашлаад 21 аймгийн ондоошлыг бий болгохыг уриалж, аймгуудын хөгжил, эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах зорилготойгоор уг төсөл энэ оныг дуустал үргэлжлэх юм.  ONE COMMUNITY төслийн “НЭГ ХОРОМ” хөдөлгөөн

сонин mn

Нийгэмд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх зорилготой “Нэг хором” хөдөлгөөнийг 2019 онд цагдаагийн байгууллагатай хамтран  амжилттай өрнүүлсэн юм. Аяны хугацаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулга, сэрэмжлүүлгийг нийтийн цахим сүлжээгээр болон видео хэлбэрээр сурталчилсан 171 ширхэг мэдээ, мэдээлэл, контентыг инстаграм, твиттер, фэйсбүүкт оруулсан нь 7.203.313 хүнд хүрчээ. “Нэг хором” аяныг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо идэвхитэй байв. Аян хэрэгжсэн нэг сарын хугацаанд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 768 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 168 буюу 18 хувиар буурсан үзүүлэлт байсан юм.  ONE COMMUNITY төслийн “ХОР БАЯРТАЙ” хөдөлгөөн

сонин mn

Ерөнхий боловсролын сурагчдад тамхины хор, хөнөөлийг ойлгуулах, хэрэглээг бууруулахад мөн төрийн албан хаагчдын тамхины хэрэглээг багасгахад чиглэсэн энэ төсөл 2020 онд үр дүнтэй хэрэгжсэн билээ. Төслийн хүрээнд сошиал видео контентуудаар дамжуулж  тамхины хор нөлөөг нийгэмд таниулж, энэхүү хорт зуршлын хэрэглээг багасгахад хувь нэмрээ оруулав. Ингэхдээ хөгжилтэй болон франк видео, танин мэдэхүй, Creative Poster, Post, Story, Swipe up, Highlight,  хор баяртай өдөрлөг, үзэсгэлэн, Influencers  маркетинг, “Хор Сорогч Миний нүдээр” эссэ бичлэг, гар зургийн уралдаан зэргийг зохион байгуулсан юм. 

ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН Монгол орны нийгэм, ард иргэдийн амгалан тайван байдал, эрүүл мэндэд тулгамдаад буй олон асуудал нь зөвхөн төрийн байгууллагын шийдэх зүйл биш гэдгийг хувь хүн, байгууллагууд ойлгодог болжээ. Олон улсын болон гадаадын байгууллагууд өнгөрсөн хугацаанд бидний асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллав. Үүний зэрэгцээ иргэд өөрсдийн санаачлагаар төрийн бус байгууллага, клуб байгуулж нийгмээ эерэгээр өөрчлөн бүтээхээр өөрийн менежмент, арга барил, шийдлээр ажиллацгааж байна. Цаашид ч сайн дурын үйлстнүүд, ТББ, клубүүдийн тоо улам нэмэгдэж, өөр өөрсдийн шийдлээр эерэг өөрчлөлтийг бүтээх хандлагатай байгаа юм. Үүнийг үндэслэн JCI Монгол байгууллага нийгэмд үйлчилж буй байгууллагуудын хамтын ажиллагааг бий болгохоор Эерэг монгол чуулганы санаачлагыг 2019 онд гаргаж, амжилттай зохион байгуулж байв. Ийнхүү “JCI Монгол” гэсэн нэгэн дээвэр дор нэгдсэн идэвхтэй, залуу, манлайлагч иргэд хамтдаа “Хүний төлөө сайн сайхан зүйлийг хийж бүтээх нь амьдралын хамгийн эрхэм үйлс” хэмээн өөрт шууд хамааралтай бус ч нийгэмд тулгараад буй сорилт, асуудлуудыг шийдэх гарц шийдэл хайж, түүний төлөө өөрсдийн оюун, санхүү, цаг заваа зарцуулсаар байна.   

сонин mn
сонин mn
сонин mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.