bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Уул уурхайн салбарт ажиллаж, өгөөж хүртэх боломж нь нэмэгдэж байгаа ч нийт ажиллагчдын 15.6% хувь нь эмэгтэйчүүд байна

 Уул уурхайн салбарт ажиллаж, өгөөж хүртэх боломж нь нэмэгдэж байгаа ч нийт ажиллагчдын 15.6% хувь нь эмэгтэйчүүд байна

2020 оны байдлаар Монгол Улсад уул уурхайн салбарт ажиллагчдын 15.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн 10 жилийн үзүүлэлтээр харьцуулбал тус салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо огт өсөөгүй, харин бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгааг “Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” судалгаанд онцолжээ.

Уул уурхайн салбарын хөгжлийн хандлага, нийлүүлэлтийн сүлжээ нь салбар дахь эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх зорилго бүхий энэхүү жендэрийн суурь судалгаа дэлхийн 12 оронд хийн нэгтгэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын судалгаа хэвлэгдэн гарчээ. Монголын уул уурхайн салбар дахь жендэрийн суурь мэдээллийг 10 жилийн үзүүлэлтээр (2010-2020) нэгтгэн боловсруулснаараа тус судалгааны мэдээлэл ихээхэн үнэ цэнтэй хэмээн Монгол Улсын тайланг хийсэн ХБНГУ-ын Шпайрын Төрийн удирдлагын их сургуулийн докторант, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл(ТНЗ)-ийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд онцолж байна.

Судалгааны зарим үр дүнгээс дурдвал:

Уг судалгааны зарим сонирхолтой дүгнэлтээс хуваалцвал 

  • Монгол Улс хүний эрхэд суурилсан жендэрийн эрх тэгш байдлыг хууль, тогтоомжоор баталгаажуулан, төрийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж байна. Эрдэс баялгийн салбарын хуулиуд, бодлогын баримт бичигт жендэрийн агуулга тусгагдаагүй, тодорхойгүй байгаа ч салбарын жендэрийн бодлого батлагдсанаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах олон талт ажлын эхлэл тавигджээ. Улмаар бодлого, төлөвлөлт дээр жендэрийн үзэл санааг нэвтрүүлэх чиглэлд ажиллаж эхэлсэн дэвшил гарч байгаа ч тоон болон чанарын судалгааны үр дүнгээр хэрэгжилт учир дутагдалтай, салбарын хэмжээнд дорвитой өөрчлөлт гараагүй нь харагдаж байна.
  • Сүүлийн 10 жилд уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 47 хувиар нэмэгдсэн бол харин эмэгтэйчүүдийн тоон дээр ахиц дэвшил гараагүй. 2010 онтой харьцуулахад салбарын нийт ажиллах хүчинд эзлэх эмэгтэй ажиллагсдын тоо 7 хувиар буурсан үзүүлэлт байна. Судалгаанд хамрагдсан уул уурхайн компаниудын хувьд байгууллагын бичиг баримт, хөдөлмөрийн дотоод журам зэрэгт ажилтныг нас, хүйс, үндэс угсаа, орон нутгийн харьяаллаар ялгаварлан гадуурхахыг хориглосны зэрэгцээ, аль нэг хүйст давуу тал  олгосон зохицуулалт байхгүй байна. Гэсэн хэдий ч уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт бага байгаа нь гэрлэлт, гэр орны ажил болон бусдыг асран халамжлах, мөн ажил мэргэжлийн сонголт, ажил эрхлэхтэй холбоотой эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил үүргийн талаарх нийгэмд тогтсон ойлголттой холбоотой байна. Энэхүү хэвшмэл ойлголтын улмаас салбарын  ажил олгогчдод эрэгтэйчүүдийг ажилд авах сонирхол түлхүү байдгийг судалгаанд оролцогчид онцолж байна.
  • ҮСХ-ны статистик мэдээллээр боловсрол, эрхэлж буй ажил мэргэжлийн хувьд эмэгтэйчүүд харьцангуй давуу талтай байна. Судлагдсан компаниудын  эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын хүйсийн тэнцвэрийг авч үзэхэд бүхий л ажил мэргэжлийн бүлэгт эрэгтэйчүүд давамгайлж байна. Зөвхөн захиргааны гүйцэтгэх, туслах болон үйлчилгээний ажилд эмэгтэйчүүдийн хувийн жин илүү байна. Компани болон салбарын төрийн байгууллагуудын удирдах албан тушаал буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байна. Эмэгтэй шийдвэр гаргагчдын тоо цөөн байгаа нь эмэгтэйчүүд шийдвэрт нөлөөлөх  боломжгүй, нэг хүйсээс хамаарсан агуулга бүхий бодлого, шийдвэр гарахад хүргэдэг уламжлалт нөхцөл өөрчлөгдөөгүйг харуулж байна. Энэ нь улс төрийн нөхцөл байдал, эмэгтэйчүүдийн ажил эрхлэх  бололцоо, нийгэмд тогтсон хэвшмэл ойлголт зэрэг хүчин зүйлээс голлон шалтгаалж байна. 
  • Технологийн хөгжлийг дагаад шинжлэх ухаан, технологи, математик, инженерчлэлийн чиглэлд ажлын байр нэмэгдэх төлөвтэй байгаа. Гэвч энэ чиглэлээр дээд боловсрол эзэмшиж байгаа болон эзэмшээд  ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо судалгаагаар харьцангуй цөөн гарч байна. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрхлэх ажлын ялгаанд нөлөөлж, улмаар шинжлэх, ухаан, технологи, инженерчлэл,  математикийн чиглэлд шинээр бий болж буй ажлын боломжийг хүртэх магадлал эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдээс бага байгааг харуулж байна гэжээ. 

Энэхүү төсөл нь Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO), Уул уурхайн салбарын олон улсын эмэгтэйчүүдийн сүлжээ (IWiM) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй ажил юм байна. Төслийн эхний үе шатанд дээр дурдсанаар дэлхийн уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага хийгээд уул уурхайн нийлүүлэлтийн сүлжээ нь салбарын эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх зорилгоор жендэрийн суурь мэдээллийг нэгтгэх бол дараагийн шатанд уул уурхайн салбарын эмэгтэй ажилтнуудын өмнө тулгарч буй бэрхшээл сорилтуудыг шийдвэрлэхэд дөхөм болохуйц сайн туршлагуудаас сургамж авч, бодлогын өөрчлөлт хийх зөвлөмжийг шийдвэр гаргагчдад санал болгохын сацуу техникийн дэмжлэг үзүүлэх аж. Төсөлд хамрагдсан 12 орны нэг болох Монгол Улсын судалгааг 2021 оны есдүгээр сарын 15-наас 2022 оны тавдугаар сарын 1-ний хооронд гүйцэтгэжээ.

Өмнө нь ийнхүү нэгтгэж байгаагүй олон тоон мэдээлэл агуулсан уг судалгааг есдүгээр сард зохиогдох “Mining Week 2022” буюу “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний үеэр танилцуулах юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.