bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Тариаланчид тонн буудайн ханшийг 1.2 сая төгрөг болгон өсгөнө

 Тариаланчид тонн буудайн ханшийг 1.2 сая төгрөг болгон өсгөнө

Буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор тариаланчид тонн буудайн ханшийг 1.2 сая төгрөг болгон өсгөх болсон талаар Монголын тариаланчдын үндэсний холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ “Гурван сарын өмнө байсан бараа бүтээгдэхүүний үнэ 30-40 хувь нэмэгдчихлээ. Нөгөөтэйгүүр энэ цаг үед тариаланчдад мөнгөн хөрөнгийн урсгал ихээхэн шаардагддаг. Тариаланчид маань энэ олон зардлаа санхүүжүүлж чадахгүй хүнд нөхцөл байдал дунд намрын ургац хураалтаа эхлэх гэж байна. Учир нь банкууд зээлээ хумьж, зээл гаргахгүй байгаа.

Тариаланчдын зүгээс ХХААХҮЯ-д өртгөө тооцож, хүргүүлсэн. Нэг га газрын зардал 1,080,000-1,280,000 төгрөгийн хооронд гарсан тул нэг сая төгрөгөөс доош үнээр худалдвал тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн алдагдалд орох суурь нөхцөл бүрдэнэ. 

Өчигдөр ХХААХҮЯ энэ намар хөдөө аж ахуйг дэмжих санд худалдан авах буудайн үнийг зарласан. Төрийн худалдан авалт бол тухайн жилийн хүнсний буудайн жишиг үнэ болоод явчихдаг уламжлал бий. Хөдөө аж ахуйг дэмжих сан тонн улаанбуудайг ийм үнээр агуулахдаа авна гэж байгаа бол бага үнэ.

  • 1-р ангиллын улаанбуудай 1,000,000 төгрөг
  • 2-р ангиллын улаанбуудай 970,000 төгрөг
  • 3-р ангиллын улаанбуудай 940,000 төгрөг
  • 4-р ангиллын улаанбуудай 880,000 төгрөгөөр тооцож хүлээн авахаар болсноо зарласан. 

Мөн ХХААХҮЯ үнэ зарлахдаа хүнсний буудайг дөрөв ангилж үнэ тогтоосон байна. Ингэж олон ангилдаг стандартыг өөрчлөхийн төлөө Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо ажиллана. Олон ангилах нь бүтээгдэхүүнийг үнэ цэнгүй болгох, үнэгүйдүүлнэ. Бодит ургац өчигдрийн ХХААХҮЯ-ны зарласнаар 400 гаруй мянган тонн хүнсний буудай үтрэмд бууна гэж тооцсон байна. Комбайнд хураасан будааг цэвэрлэхээ зургаа орчим тонны хаягдал гардаг тул 380 орчим мянган тонн хүнсний буудай хурааж магадгүй. 

Буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэн, бодит зардал өссөн тул гурилын үйлдвэрүүдэд борлуулах тонн буудайн үнийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс өөр аргагүй болсон” гэлээ.

зураг

“ИРЭХ ЖИЛИЙН УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТЫГ УЛС БОДЛОГЫН ТҮВШИНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ГАЗАР ТАРИАЛАН УНАЛТЫН БАЙДАЛД ОРООД, ДАХИЖ СЭРГЭХЭЭРГҮЙ БОЛЛОО”

Тариаланчдын төлөөлөл “ХХААХҮЯ, Монголын Газар Тариалангийн Холбоотой хамтарч буудайн үнэ зарлаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Монгол Улсын хэмжээнд нийт 330 мянган га газар тариа тариалсан нь алдаатай мэдээ байх. Бидний цуглуулсан мэдээллээр 260 орчим мянган га газарт тариалсан. Энэ нь цаг агаарын нөхцөл байдал, хортон шавжаас шалтгаалаад алдагдалтай гарах магадлал өндөр бий.

Ирэх жилийн улаанбуудайн тариалалтыг улс бодлогын түвшинд авч хэрэгжүүлэхгүй бол Монгол Улсын газар тариалан уналтын байдалд ороод, дахиж сэргэхээргүй боллоо” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.