bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

​Б.Тэлмүүн: НӨАТ-ын буцаалтын хувийг нэмэхгүй, урамшууллын сугалааг илүү бодитой болгоно

 ​Б.Тэлмүүн: НӨАТ-ын буцаалтын хувийг нэмэхгүй, урамшууллын сугалааг илүү бодитой болгоно

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын урамшууллын сугалааг тавдугаар сараас түр зогсоосон. Урамшууллын сугалааг зогсоосноор үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН байгууллагууд ибаримт өгөх нь, мөн иргэд ч баримтаа бүртгүүлэх нь эрс багасч, энэ хэрээр НӨАТ-ын орлого буурах хандлага ажиглагдаж буй. Иймд Сангийн яам, Татварын ерөнхий газар НӨАТ-ын урамшууллын сугалааг ирэх есдүгээр сараас сэргээхээр ажиллаж байгаа юм байна. Манай сайт НӨАТ-ын буцаалт, урамшууллын сугалаа тойрсон асуудлаар  Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүнтэй ярилцлаа.

-НӨАТ-ын сугалааг болиулаад гурван сар болжээ. Үүнтэй холбоотойгоор и-баримт бүртгэл дээр ямар өөрчлөлт орсон бэ?

-Монгол Улс 2016 оноос НӨАТ-ын сугалаагаар иргэдэд урамшуулал олгож эхэлсэн. Гэвч олон нийтийн санал, шүүмжлэлээс үүдэн түр хугацаанд болиулсан. Энэ хугацаанд бид олон нийтийг хэрхэн хүлээн зөвшөөрүүлж, ил тод, нээлттэй байлгах вэ гэдэгт анхаарч, “Сугалааг сэргээж болох уу” гэдэг дээр судалгаа хийлээ.

Сугалаа татварын системд хэр чухал үүрэг гүйцэтгэж байсан, болиулбал ямар үр дагавар гарах вэ гэдгийг судалсан гэсэн үг. Ингэхэд, иргэдийн баримт баталгаажуулалт өмнө нь дунджаар 64 хувь байсан бол 50 хувь болж буурсан. Үүнийг хэрхэн хэмжиж, тодорхойлсон бэ гэхээр, зах зээлд хэвлэж байгаа баримтын хэмжээ хэвийн байгаа боловч яг баримтаа системд бүртгүүлж байгаа иргэдийн тоо 14 хувиар буурсан юм. Тиймээс бид сугалааг илүү боловсронгуй, олон нийтэд нээлттэй ил тод, илүү итгэл төлүүлэхүйц болгохоор ажиллаж байна.

-Системийн шинэчлэлт хийж байгаа гэсэн. Үүнд ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-Сугалааны тохирол яаж явдаг вэ гэдгийг олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Сугалааны тохирлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хамруулна. Энэ нь иргэд гар утсаараа сугалааны хонжворын магадлалтай холбоотой мэдээлэл нь нээлттэй бөгөөд лайв байдлаар хүргэх. Мөн олон нийтийн газруудаар хүссэн нь шударга явж байна уу, үгүй юү гэдийг харах боломжтой болгохоор төлөвлөж байна.

Ер нь идэвх санаачилгатай нь уялдуулна гэсэн төлөвлөгөө бий. Сугалааг яг ийм байдлаар хийнэ гэдэг төлөвлөгөөгөө ойрын хугацаанд олон нийтэд зарлаж, санал шүүмжийг нь сонсоно.

-Шинэ хувилбарын онцлогоос дурдвал. Иргэдийн хувьд урамшууллын сугалааны хүртээмжинд сэтгэл дундуур байдаг шүү дээ?

-Өмнө нь сар болгон супер хонжворын эзэн тодордоггүй байсан. Энэ удаад заавал азтан нь тодордог болно, иргэдэд итгэл үнэмшлийг нь мохоохгүй байхад анхаарч байгаа. Мөн иргэдийг бага мөнгөн дүнтэй ч бай хамаагүй илүү олон баримт уншуулах тусам хонжворын дүн нэмж байхаар төлөвлөж байна. Түүнчлэн сугалааны тохирол иргэн болгон гар утсаар лайв хэлбэрээр хүлээн авч үзэх, хяналт тавих боломжоор хангахад анхаарсан. Бас орон нутаг идэвх санаачилгатай болж баримт олголт нэмэгдэх, иргэдийн баримтаа уншуулах нь нэмэгдсэн хувь хэмжээгээр нь хонжвор дээр нь нэмэгдэл олгодог болно.

-Хэзээнээс сугалааг сэргээхээр төлөвлөж байна вэ?

-Урьдчилсан байдлаар есдүгээр сарын сугалаанд үндэслэн аравдугаар сард тохирол явуулна гэж төлөвлөсөн.

-Буцаан олголтын хэмжээг иргэд нэмэгдүүл гэсэн байр суурьтай байдаг шүү дээ. Тэгвэл яагаад буцаалтын хэмжээг нэмэгдүүлж болохгүй вэ. Ер нь хувь хэмжээг нэмснээс үүдэх сөрөг үр дагаврын талаар ярихгүй юу?

-Иргэдийн зүгээс сугалааг болиод буцаан олголтын хувийг нэм гэдэг. Сард сугалаанд нэг тэрбум гаруй төгрөг олгодог. Иргэдийн НӨАТ-ын буцаан олголтод жилд 240 тэрбум орчим төгрөг олгодог. Сугалааг болиод НӨАТ-ын хувь хэмжээг нэмбэл төсөв талдаа хүндрэлтэй.

Дундаж орлоготой иргэн сард дунджаар 15-17 мянган төгрөгийн татварын буцаалт авч байгаа. Эдгээр хүмүүст ирэх буцаан олголтын хэмжээг нэмэх нь өөр хэрэг. Гэтэл сард хоёр хувийн буцаалтад 500 мянган төгрөг авдаг хүмүүс бий. Тэдгээр иргэд 500 тэрбумаар орон сууц, хувийн хаус авдаг, тэрбум төгрөгийн орлоготой иргэдийн хувьд буцаан олголтыг нэмсэн төсвийн дийлэнх хувийг эзэлчихнэ. Энэ бол тэгш шударга байх зарчимтай зөрчилдөнө. Түүнчлэн, эдийн засаг хүнд үед өндөр орлоготой иргэдтэй тэмцэх татварын бодлого явуулах шаардлагагүй.

-Сугалаатай холбоотой иргэдийн санал хүсэлт өнгөрсөн хугацаанд ирсэн үү?

-Ирсэн. 11-11 төвөөр дамжуулан сугалаагаа явуулж эхэл, баримт өгөхөө болилоо гэх гомдлууд ирсэн.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.