bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Статистик: Он гарсаар 11462 БЗДХ-ын тохиолдол бүртгэгдсэнээс найм нь ДОХ байна

 Статистик: Он гарсаар 11462 БЗДХ-ын тохиолдол бүртгэгдсэнээс найм нь ДОХ байна

Он гарсаар бэлгийн замаар дамжих халдварын 11462 тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-өөс Статистикийн нэгдсэн мэдээллийн санд мэдээлжээ.

Үүнээс тэмбүү 2183, гонококкт 2181, трихомониазын 3545, ДОХ-ын найман тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 

Халдварын тохиолдлыг сар сараар харуулав.

Бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх ХӨСҮТ-ийн зөвлөгөөг хүргэж байна. 

Ихэнх тохиолдолд

-Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж халдвар авахаас сэргийлэх,

-Дархлаа бууруулдаг дараах хүчин зүйлүүдээс зайлсхийх нь дахих, сэдрэхээс урьдчилан сэргийлэх гол арга юм. Үүнд, даарах, архи, тамхи хэрэглэх, стресст орох, хэт ядрах, витамины дутагдалд орох гэх мэт,

-Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх,

-Зарим халдвар өвчин нярайд халдахаас сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдэд хяналтанд эрт орж, БЗДХ-ыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах,

ДОХ-ын талаар

ДОХ юугаар үүсгэгддэг вэ?

ДОХ нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд тэр вирүсийг ХДХВ буюу

  • Хүний
  • Дархлал
  • Хомсдолын
  • Вирус гэдэг.

ДОХ гэж юу вэ?

  • Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.
  • Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.
  • Хомсдол(Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй) Хамгаалах чадваргүй болж суларсаныг илэрхийлнэ.

ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.

Ямар замаар дамжих вэ?

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
  • Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр

Халдварын хэлхээ

  • Халдварын эх уурхай – ХДХВ/ДОХ-той хүн
  • Өртөмхий байдал – бүх насны хүмүүс

(яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран халдварлана)

Цонх үе гэж юу вэ?

  • Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл 3 сар өнгөрдөг ба энэ хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэдэг.
  • Иймээс ямар нэг эрсдэлд орсон бол 3 сарын дараа дахин шинжилгээ өгөх хэрэгтэй.

ХДХВ-ийн халдвартайг эрт мэдэх боломж бий юу?

  • Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг.
  • ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй.
  • Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ын халдвартай хүн халдвараа бусдад тараадаг.
  • ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага юм.
  • ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдахыг санал болгож байна

ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаар ямар ач холбогдолтой вэ?

  • Халдвартай хүн ХДХВ-ийн халдвартайгаа эрт мэдсэнээр эмчийн хяналтанд орж, эмчилгээнд эрт хамрагдан урт удаан хугацаанд амьдрах боломжтой юм.
  • Жирэмсэн эх ХДХВ-ийн халдвартайгаа мэдсэнээр “Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээ”-нд хамрагдаж эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой.
  • ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг ” байх нь халдваргүй, “эерэг ” байх нь ХДХВ-ын халдвартай болохыг илэрхийлнэ.

ХДХВ (+) гэж юу гэсэн утгатай вэ?

  • Тухайн хүн ХДХВ-ийг тээгч буюу ХДХВ-ийн халдвар авсан гэсэн үг.
  • Гэхдээ энэ нь тэр хүнийг олон өвчний шинж тэмдэг илэрсэн буюу ДОХ өвчнөөр өвчилсөн гэсэн үг хараахан биш.

 ДОХ нь БЗДХ мөн үү?

  • Мөн. Гэхдээ бусад Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-аас ялгаатай нь ДОХ-ыг төгс эмчлэх боломжгүй.
  • Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдвар авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг.

ХДХВ-ийн халдварыг ямар тохиолдолд авахгүй вэ?

  • ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт хооллох, хувцас, аяга тавгаа дундаа хэрэглэх, тэврэх, үнсэх, гар барихад
  • Жорлонгийн суултуураар, усан санд ороход, ханиах, найтаахад
  • Халдвартай хүнтэй хамт амьдрах, ажиллахад халдвар дамжихгүй.

ХДХВ/ДОХ эмчлэгдэх үү?

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.