bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

ЦАЛИНГАА НЭМҮҮЛЖ, БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ЭМЧ, СУВИЛАГЧ НАР БРАВО

 ЦАЛИНГАА НЭМҮҮЛЖ, БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ЭМЧ, СУВИЛАГЧ НАР БРАВО


Хэн нь олон байрны урьдчилгаа өгөх вэ? гэсэн марафон Эрүүл мэндийн салбарт эхэлчихжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг 30 ажилтандаа байрны урьдчилгаа өгсөн байна. Хөөх Эх хүүхдийн эрүүл мэндийн төв 33 ажилтанд байрны урьдчилгаа 30 сая төгрөгийг тус бүрд нь гардуулчихлаа. Гэмтэл согог сэргээн засах төв эмнэлэг 35 ажилтанд 30 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлж эрхийн бичиг гардуулжээ. Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв 2 сувилагчид 20 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг өгчээ. Энэ бол өнөөдөр олон нийтэд мэдээлэгдсэн тоо. Үүнээс цаашаа энэ мэдээ хөврөх юм гэнэ. Учир нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны 8 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон салбарынхаа хэмжээнд зарлаж, энэ хүрээнд зохих арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.
2022 оны 3 дугаар сард Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газраар 107 дугаар тогтоол гаргаж салбарынхаа ажилчдын цалингийн доод хэмжээг тогтоож өгсөн. Мөн гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд үндсэн цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг өгчээ. Тухайн үед эмнэлэг тус бүр үндсэн цалинг нэмэх арга хэмжээг авч байсан байна. Харин 2022 оны 8 дугаар сард дахин энэ үүрэг чиглэлийг өгсөн. Уг үүрэг чиглэлийн хүрээнд лавлагаа шатлал болон аймаг, дүүргийн эмнэлгүүд үндсэн цалингаа багадаа 10 хувь, дээд тал нь 40 хувь нэмэгдүүлээд байна.
Тухайлбал Улсын Гуравдугаар төв эмнэлэг гэхэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны 7 дугаар сард 20%, Засгийн газрын 107 дугаар тогтоолын хүрээнд 2022 оны 3 дугаар сарын 1 өдөр 8% нэмээд байсан бол гүйцэтгэлийн санхүүжилтийн өгөөжөөр 2022 оны 8 дугаар сарын 1 өдөр 40% нэмж дундаж цалингаа 1,200,000 төгрөг хүргэсэн байна.

Мөн Хавдар судлалын Үндэсний төв үндсэн цалин, нэмэгдэл урамшууллаа удаа дараа нэмэгдүүлээд байна. Тухайбал 2022 оны 4 дүгээр сарын 1 өдөр 10-43 хүртэл хувиар өсгөжээ.

Амгалан амаржих газар 2022 ооны 4 дүгээр сарын 1 өдөр 10-15 хувь, 2022 оны 7 дугаар сарын 1 өдөр 10-20% үндсэн цалин, нэмэгдэл урамшууллаа нэмэгдүүлээд байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв Засгийн газрын 107 дугаар тогтоол батлагдаж цалингийн доод хэмжээ батлагдангуут уг шийдвэрт нийцүүлэхийн тулд цалингаа 2022 оны 3 дугаар сарын 1 өдөр 9,8%, мөн 2022 оны 6 дугаар сарын 1 өдрөөс Ерөнхий захирлын тушаал гарч 20%-иар цалин урамшууллаа нэмжээ. 9 дүгээр сарын 1 өдрөөс 15 хувиар нэмэхээр төлөвлөсөн байна.

Ийнхүү цалин урамшууллаа эмнэлэг тус бүр өөрсдөө нэмж буй зохицуулалтыг салбартаа бий болгосон Эрүүл мэндийн сайд С.Энхболдод браво гэж хэлье ээ. Түүний хувьд чимээгүйхэн ковид гэж дарлуулж зүтгэхдээ салбарынхаа санхүүгийн системийг эрүүлжүүлэх, эмч, ажилчдынхаа нийгмийн баталгаах хангах чиглэлд маш сайн анхаарч ажиллаж чадсан гэдгийг дээрх жишээнээс харж болохоор байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.