bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Иргэд ковидын шинж тэмдгийг харшилтай андууран хүндрүүлж байна

 Иргэд ковидын шинж тэмдгийг харшилтай андууран хүндрүүлж байна

Ковидын халдвар баяр наадмаас хойш огцом өсөж өдөртөө 200-300 тохиолдол илэрч байсан бол сүүлийн өдрүүдэд 130-170 тохиолдол бүртгэгдэж байна.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулж аймаг хөдөө орон нутгаас ирэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсч, хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх хүмүүсийн тоо ч нэмэгдэж халдварын тоо дээд цэгтээ хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа аж.

Сүүлийн үед коронавируст халдварын Омикрон ВА4.5 хувилбар тархаад байгаа бөгөөд өнгөрөгч 24 цагт PCR шинжилгээгээр 170 тохиолдол эерэг батлагджээ. Тиймээс дүүргийн эмнэлгүүд болон ХӨСҮТ-д шинжилгээ өгөхөөр хандаж буй иргэдийн байр суурь, эмч мэргэжилтнүүдийн зүгээс өгсөн мэдээлэл, PCR шинжилгээний үнэ ханш, эмчилгээний багц болон 5-11 насны хүүхдүүд дархлаажуулалтад хэр идэвхтэй хамрагдаж буйг сурвалжиллаа.


ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДЭД PCR ШИНЖИЛГЭЭГ 35-40 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВЧ БАЙЛАА

Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тоо өнөөдрийн байдлаар 984 мянга 668 болж нэг саяд тун ойртож буй хэрэг. Тиймээс хүн амын гуравны нэг хувь нь цар тахалд нэрвэгдэж, 2123 хүн нас барсан гэдгийг сануулахад гэмгүй биз ээ.

Манай сонины сурвалжлах баг эхлээд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийг зорилоо. Амбулаторийн арын хаалгаар гараад зүүн гар тийшээ эргэхэд PCR шинжилгээгээний зориулалтын цэг байршуулжээ.

Тус цэг нь Сүхбаатар дүүргийн хэмжээнд PCR шинжилгээ авч буй ганцхан цэг юм. Гадаа нь гурван хүн шинжилгээ өгөхөөр дугаарлан зогсож байв. Шинжилгээ авч буй эмч “Нэг цэгийн шинжилгээг амралтын өдөр харгалзахгүйгээр өдөр бүр 8.30-12.00 цаг хүртэл шинжилгээ авдаг. Энэ өдрийн байдлаар нийт 20 шинжилгээ авснаас түргэвчилсэн оношлуураар гурван эерэг тохиолдол илэрсэн. PCR шинжилгээгээний хариу нь маргааш гарна. Өдөрт дунджаар 30-40 хүн шинжилгээ өгдөг. Үүнээс 20-30 тохиолдол эерэг батлагддаг. Наймдугаар сарын 1-нээс PCR шинжилгээ 40 мянган төгрөг болсон. Зарим иргэд өөрсдөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээгээ өгдөг” гэв.

Тэгвэл шинжилгээ өгөхөөр дугаарлаж буй иргэн Н.Н “Бид өмнө нь PCR шинжилгээг үнэгүй өгдөг байсан. Гэтэл яагаад 40 мянган төгрөг  болсныг гайхаж байна. Энэ мөнгө яг хаашаа орж юунд зарцуулагдаж байгааг бид мэдэхгүй. Иргэдийн амьдрал хүнд, юмны үнэ өсөөд хэцүү байхад ийм үнэтэй шинжилгээ өгснөөс түргэвчилсэн оношлуурыг 10-20 мянган төгрөгөөр худалдаж аваад өгвөл харьцангуй хэмнэлттэй юм байна. Өрхийн эмнэлэгт ч гэсэн үнэтэй үзэж байна. Одоо бүх зүйл үнэтэй болчихлоо. Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг Эрүүл мэндийн байгууллага нь ингэж хавчиж, эдийн засгийн дарамт учруулж байхад бухимдахгүй гээд яах юм бэ. Хэрэв эерэг гарчихвал эм тан гээд илүү өндөр зардал гарна шүү дээ” гэж бухимдангуй өгүүлж байлаа.

Халдвар авсан иргэдийг Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн зүүн талын хаалганы цаад талд жижигхэн өрөөнд үзэж, оношилж байв. Тус өрөөнд Ковидын эмчилгээний эмч Г.Гэрэл ганцаараа сууна. Зөвхөн халдвар авсан иргэд үйлчлүүлдэг учир хүн харьцангуй цөөхөн байв. Тэрбээр “Иргэдэд толгой өвдөх, халуурах, хоолой сэрвэгнэж хий ханиалгах, шингэн нус гоожиж хамар битүүрэх гэсэн харшлын шинж тэмдгүүд илэрдэг. Хүмүүс өөртөө хөнгөн ханиад, харшил гэх зэрэг онош тавиад яваад байгаа нь буруу юм. Яг үнэндээ тэр нь ковид байгаад хүндрээд ирдэг нь харамсалтай.

Иргэдийн дунд хүйтэн юм уусан, бороонд даарсан, гэнэт хүйтэн салхи залгисан тохиолдолд ковидын шинж тэмдэг илэрч байна. Ковид авсан тохиолдолд 5-7 хоногт эмчлүүлснээр эмнэл зүйн шинж тэмдэг арилдаг. Ер нь цаг алдахгүй яаралтай эмчлүүлэхгүй бол хүндрэх, уушгины хатгаа болох эрсдэлтэй шүү” гэж сануулж байлаа.

Тэгвэл Баянгол дүүргийн хэмжээнд PCR авдаг нэг цэг ажилладаг бөгөөд эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамаарч 35 мянган төгрөгийн төлбөртэй байгаа аж. Өрхийн эмнэлгүүдэд иргэд өөрсдөө түргэвчилсэн тестээ авч үзүүлдэг болсон бөгөөд эмчилгээний багц болох эм танг ч олгохоо мөн л больжээ. Тиймээс иргэд өөрсдөө хариуцлагатай байж, халдварыг хүндрүүлэхгүй эрт шинжилгээ өгч, эртхэн эмчлэх нь зүйтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулж байв. Иргэдийн мэдээллээр эмчилгээнд дармон, витамин С, өвчин намдаах эм, үрэвслийн эсрэг эм зэрэг эм тан нийлээд 70-100 гаруй мянган төгрөг зарцуулдаг байна.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Манай дүүргийн хэмжээнд 150 ортой эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, хүнд болон нэн хүнд өвчтөнүүдээ хүлээн авч эмчилж байгаа. Жирэмсэн хүмүүсийг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжүүлдэг. Шинжилгээ өгсөн иргэдийн 50 хувь нь ковидын халдвартай гардаг. Наймдугаар сарын сүүлээр томуугийн дэгдэлт дээрээс нь коронавирусийн халдвар хавсарвал нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй” гэж хэлэв.

Тэгвэл ХӨСҮТ-д цайны цагийн үеэр очиход ХӨСҮТ-ийн А2 байрны хоёр дугаар давхарт ямарч дараалалгүй байлаа. Учир нь тус шинжилгээг 8.30-13.00 цаг хүртэл авдаг байна. Өдөрт 120-с доошгүй хүний шинжилгээг авдаг бол одоогийн байдлаар 148 хүний шинжилгээ аваад байгаа аж. Нэг онцлог нь иргэд эрүүл мэндийн даатгалаа төлдөг бол PCR шинжилгээг үнэгүй авдаг аж. Харин чартер нислэгээр гадаад руу зорчих болон уурхай руу явах иргэдийн шинжилгээг 35 мянган төгрөгөөр авдаг байна.

ИРГЭД ХҮҮХДЭЭ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛАХ ИДЭВХ БАГА БАЙВ

Ковидын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс 5-11 насныхныг дархлаажуулалтад энэ сарын 1-нээс эхлээд хамруулаад эхэлсэн бөгөөд нийслэлд 71 суурин, хоёр түр цэгт вакцин тарьж байгаа аж. 

Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байгаа билээ. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улсын Эрүүл мэндийн байгууллагууд онцолжээ.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцжээ. Мэргэжлийн байгууллагууд наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байгаа бөгөөд хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэж үзэж байгаа аж. Тандалтаас харахад, нийт өвчлөлийн 20 хувийг хүүхдүүд эзэлжээ. Ковид ВА5 халдвар авсан хүүхдийн 27 хувь нь 0-4 насныхан, 45 хувь нь 5-11 насныхан эзэлж байна. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байна. Судалгаагаар ковидын халдвараар давтан өвдсөн нь 25 хувь, анх удаа өвдсөн нь 75 хувь байгаа аж. Тиймээс өрхийн эмнэлгийг зорьж буй хүүхдүүд халдварт хэр өртөж байгаа талаар болон дархлаажуулалтад хэр идэвхтэй хамрагдаж буй талаар тодрууллаа.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эмнэлэгт ковидын шинжилгээг үнэтэй буюу түргэвчилсэн тестийг 10-20 мянган төгрөгөөр худалдан авч шинжлүүлж байлаа. Иргэд ихэвчлэн эмийн сангаас түргэвчилсэн тест авч байгаа харагдав. Ковидийн талаарх мэдээллийг нийгмийн ажилтан Саясат Дидар “Долоодугаар сарын 26-наас коронавирусийн омикрон хувилбарын шинэ давлагаа эхэлснээс хойш өдөрт 

ковидын батлагдсан 10-15  тохиолдол тогтмол ирж байна. Насны хувьд залуучууд зонхилж байгаа юм. Дөрөвдүгээр сараас хойш эрүүл мэндийн даатгалаас ямар ч нэхэмжлэл аваагүй болохоор өрхөөс эмийн багц өгөхгүй байгаа. Тушаалынх нь хугацаа дууссан учир иргэд өөрсдөө эм тангаа авдаг. 5-11 настай хүүхдүүдийн сайн дурын вакцинжуулалтын ажил эхэлснээс хойш манай өрх дээр хоёр л хүүхэд хамрагдсан” гэсэн мэдээллийг өгөв.

Өрхийн эмнэлгийн зүгээс 0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хүмүүс халдвар авсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй шууд хэвтүүлдэг байна. Харин иргэд сайн дураараа эмчлүүлнэ гэвэл хувийн зардлаар нь хэвтүүлж байгаа аж. Иргэд гэрээр түргэвчилсэн оношлуур авснаас өрх дээрээ шууд ирэх нь зүйтэй гэдгийг онцолж байлаа. 

Тэгвэл Баянгол дүүргийн хэмжээнд 5-11 насны хүүхдүүдийн дархлаажуулалтыг нийт 23 цэгт хийж байгаа аж. Баянгол дүүргийн харьяа 39,859 хүүхдийг дархлаажуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд сайн дурын үндсэн дээр, эцэг эх нь зөвшөөрлийн хуудас бөглөсөн тохиолдолд дархлаажуулалтыг хийх юм. Тус дүүргийн хэмжээнд Хүүхдийн дархлаажуулалтанд хамрагдах идэвх тун бага байгаа гэдгийг онцолж байлаа.

А.СҮЛЕНА

Н.ЭРХБАЯР

Эх сурвалж: Өглөөний сонин

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.