bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

ҮХНӨ: Л.Оюун-Эрдэнэд эрх мэдэл өгөх асуудал огт биш?!

 ҮХНӨ: Л.Оюун-Эрдэнэд эрх мэдэл өгөх асуудал огт биш?!

Намрын улс төрийн халуун сэдэв нь яах аргагүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тойрсон үйл явдлууд байх нь гарцаагүй.  Үүний өмнөтгөл нь ирэх Даваа гаригт  давхар дээлийн асуудлыг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан юм.   Ингээд Л.Оюун-Эрдэнийн засагт өөрчлөлт орох нь тодорхой болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөг хүртэл танхимынхаа шинэ сайдуудын томилгоог хийхгүй, зарим нэг сайдтайгаа хариуцлага тооцохгүй яваа нь зав, чөлөөгүйдээ биш байх. Үндсэн хуулийн өөрчлөлт, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг л хүлээж байсан биз.

2021 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар иргэний хувиар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, тэд Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн сайд “давхар дээл”-тэй байх нь Үндсэн хууль зөрчиж байна гэж зарга үүсгэсэн байдаг. Өөрийн гэх толгой, итгэл үнэмшилгүй тэднийг эрх баригчид энэ мэтэдашиглаад хаяхад амархан ч байсан байх.

Нэг.

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаас өнгөрсөн зургадугаар сард Сонгуулийн хууль тогтоомжийн зарим зохицуулалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцээд Монгол сонгуулийн ямар ч тогтолцоог сонгон хуульчлах онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагдаж байна гэж шийдвэрлэсэн билээ.  Ингэснээр ирэх 2024 онд болох УИХ-ын ээлжит сонгууль жижиг мажоритор биш холимог тогтолцоогоор явагдана гэсэн үг.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог хуульчлах саналд намууд хэдийнэ нэгдэж, тунхаг бичигт гарын үсэг зурсан. Тэрчлэн парламентын гишүүдийн тоог нэмэхийг ч улс төрийн намууд дэмжиж байгаа билээ.  Энэхүү өөрчлөлтийг Үндсэн хуульд хийснээр  Монголын давжаа парламентын чадамж ба хариуцлага, хяналт нэмэгдэх болно. Ядаж л төсвийн мөнгийг тойргийн нэрээр “угаахгүй”. Сонгогчдыг чихэр боов, гурил, будаахнаар хуурахгүй. Гуч хүрэхгүй хүн сууж байгаад гурван сая хүний хувь заяаг шийддэг асуудал ч арилна.

Монгол Улсын хамгийн том авлига бол улсын төсөв өөрөө. Ямар сайндаа л төрийн хэмнэлтийн хүрээнд төсвийг нь танах гэсэн биш УИХ-ын гишүүд наашаа харж инээж, цаашаа харж уйлах дээрээ тулах билээ.

2012-2016 онд Ардчилсан нам засаглахдаа олон ажил хийсэн нь  АН-ынх сайных биш холимог тогтолцооны үр дүн байлаа. Тойргийн төсөв биш том төсөл, хөтөлбөр ярьдаг байсан гэсэн үг л дээ. Хоёрт, пропорциональ тогтолцоотой болсноор сонгогчдын санал гээгдэхгүй. УИХ-ын 2020 оны сонгуулиар гэхэд 40 хүрэхгүй хувийн саналаар МАН үнэмлэхүй олонх болчих жишээний.

ҮХНӨ-ийг улс төрийн намууд дэмжиж байгаа нь нэгд, гишүүдийн тоо нэмэгдэх нь жижиг намуудын төлөөлөл парламентад орж ирэх боломж нэмэгдэнэ. Хоёрт, сонгуулийг холимог хувилбараар явуулснаар гуравдагчдын төлөөлөл УИХ-д орж ирнэ, эрүүл зөв мэтгэлцээн өрнөнө, мөн хүчтэй сөрөг хүчинтэй болно.  Энэ бүхний ард ерөнхийдөө давжаа парламент биш дархлаатай парламенттай болох асуудал яригдаж байна гэсэн үг.

Хоёр.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэн нэгэнд эрх мэдэл өгөх асуудал яригдаж буй юм биш. Хувь хүний засаглалаас хуулийн засаглал руу шилжих реформ хийгдэж байна гэж хэлж болно. Үндсэндээ өнгөрсөн 2019 онд дутуудуулсан бүхнээ гүйцээх  нь өнөөдрийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн шалтаг, шалтгаан болсон.

  Хоёр өдрийн өмнө  Японы Засгийн газар үнийн өсөлт, Шинзо Абэгийн үхэл зэрэгт хариуцлага хүлээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Харин Монголд эсрэгээрээ, Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа сайд нартай ч хариуцлага тооцож чадахгүй яваа. Хэдийгээр гурван жилийн өмнө хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд сайд нараа чөлөөлөх, томилох бүрэн эрхийг нь суулгаж өгсөн ч У.Хүрэлсүх ч, Л.Оюун-Эрдэнэ ч сайд нарынхаа томилгоон дээр  парламентаас, бүлэглэлээс, улстөрдөөс хамааралтай барьцаанаас гарч чадаагүй.

Л.Оюун-Эрдэнийн танхимд өнөө маргаашгүй Төрийн ордноос хөөгөөд явуулчихмаар сайд нар хэд, хэд бий. Улс төрийн мэдрэмжгүй, бодлогоо хэрэгжүүлж чаддаггүй, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй гэх мэт.  Тиймээс гүйцэтгэх засаглалаа барьцаанаас гаргаж, гар хөлийнх нь тушаах яаралтай авч хаях нь ҮХНӨ-ийн гол зорилго болсон.

Тиймээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхий сайд нь парламентаа тараадаг эрхтэй болох нь Л.Оюун-Эрдэнэ илүү том эрх мэдэл олгох гэсэн асуудал огт биш. Эрх мэдлээ булаацалдсан институци хоорондын зөрчлийг арилгаж, дархлаатай парламенттай, тогтвортой засагтай байх тухай.

У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ хоёр нэг нутгийн, нэг фракцийнх болохоор Засгийн газар тогтвортой байх шиг. Тэдний нэг АН-ынх байсан бол эдийн засгийн хямрал дээр засаглалын хямрал нүүрлэсэн байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан гишүүдийн тоог нэмснээр Засгийн газар хяналттай болно, Засгийн газрын тэргүүнд эрх мэдэл өгснөөр гүйцэтгэх засаглал нь тогтвортой байна.

Гурав.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны сургаар МАН-ынхан хөдөлгөөнд орж эхэллээ. Товчхондоо, гуравдугаар ээлжийн хоолонд орохоор гутлаа тослогчид хоёр ордны дунд гүйдэлтэй болсон гэх. Ямар ч байсан үйл явдлын дэс дарааллыг харахад Үндсэн хуулийн цэцээс гарах шийдвэр нь хэдийнэ тодорхой, Л.Оюун-Эрдэнийн засагт давхар дээл нөмөрсөн сайд нарын тоо дөрвөөс илүү байх нь ойлгомжтой байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.