Ван И сайдын айчлалаар юу шийдэх вэ

 Ван И сайдын айчлалаар юу шийдэх вэ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад наймдугаар сарын сүүлээр албан айлчлал хийх мэдээ гарсан. Тэгвэл Ван И сайдын айлчлалын тов наашилж, энэ долоо хоногийн сүүлээр /08.07-08-ны үеэр/  Монгол Улсад хоёр өдрийн айлчлал хийхээр болжээ. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хоёр жилийн дараа Монголд айлчилж байгаа юм. Энэ удаагийн айлчлалаар Гадаад харилцааны сайд нар өргөн хүрээнд хэлэлцээр хийх аж.  

Монгол Улсын Засгийн газрын мэдээлснээр гурвын зэрэг томоохон асуудлаар нааштай тохиролцоонд хүрч, хэлэлцээрт гарын үсэг зурах хүлээлттэй байгаа юм байна. 

1. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх. Одоогоор Засгийн газраас цахилгаан станц барих газрыг бүрэн чөлөөлөх ажлыг эхлүүлж, ойрын хугацаанд дуусах юм. Иймд хөрөнгө оруулалтын асуудал эцэслэгдэж, Хятадын Засгийн газар баталбал бүтээн байгуулалтын ажил энэ ондоо эхлэх боломжтой болох аж. Ингэсээр 2026 он гэхэд  Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц бүрэн хүчин чадлаар ажиллаж, баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэр найдвартай болох юм. 

2. Багануур цахилгаан станцыг барьж байгуулах асуудлыг эцэслэх. Мөн санхүүжилтийн асуудлыг эцэслэн тохирсноор уг бүтээн байгуулалт эхлэх боломжтой болно. 

3. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бээжингийн олимпын үеэр Хятадын талтай ярьсан хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, ложистикийн асуудлаар албан ёсны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, баталгаажуулах юм байна. Ингэхдээ Ханги, Шивээхүрэн боомтуудын нэвтрүүлэлтийг сайжруулах, хоёр талын ачаа тээвэр саадгүй явах нөхцөлийг бүрдүүлэх аж. 

Түүнчлэн, Ван И сайдын айлчлалаар Хятадын Ардын банкны Монголбанктай байгуулсан 15 тэрбум юанийн /1.8 тэрбум ам.доллар/ своп хэлцлийн хугацааг 2026 хүртэл дахин сунгах асуудлаар шийдвэр гарах хүлээлт бий. Бээжингийн өвлийн олимпын үеэр манай талаас своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах хүсэлтэй байгаагаа айлын талд илэрхийлсэн ч эцсийн шийдвэр гараагүй байгаа юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.