ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЗАЛУУ МОНГОЛ СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

 ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЗАЛУУ МОНГОЛ СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлалын Үндэсний зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу монгол судлаачдын зуны сургууль хөтөлбөр”-т оролцож буй залуу судлаач нарыг 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзан, Монгол судлалыг хөгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургуулийн гол зорилго нь судлаачдыг монгол ахуй орчинтой биечлэн танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах, үндэсний уламжлал, зан заншлын талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, ирээдүйн монгол судлаачийг бэлтгэх, залгамж холбоог бэхжүүлэхэд явдал юм.

Энэ удаагийн хөтөлбөрт Орос, Хятад, Герман, Польш, Америк, Чех,Турк, Япон, Лаос, Мозамбик зэрэг 10 улсын 17 их дээд сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутнууд оролцож байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.