АТГ-т очсон мэдээллийн 73.2 хувь нь тусгай зөвшөөрөл тендертэй холбоотой гомдол байжээ

 АТГ-т очсон мэдээллийн 73.2 хувь нь тусгай зөвшөөрөл тендертэй холбоотой гомдол байжээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны долдугаар сарын 25-29-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

    Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 73.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 157 дуудлага хүлээн авчээ.

   Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”, “Шударга байдлын үнэлгээ”, “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь”, “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтад иж бүрэн шинжилгээ хийж, хууль тогтоомжийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг судалж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмж бүхий үнэлгээ, санал боловсруулах” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.

АТГ: Авлигыг мэдээлэх утсаар 157 дуудлага хүлээн авлаа

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.