“Аргаль, янгир агнасан гэх мэдээллийн дагуу Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа”

 “Аргаль, янгир агнасан гэх мэдээллийн дагуу Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа”

Цагдаагийн байгууллагаас ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай сэтгүүлчийн асуултад хариуллаа.

– Турк улсаас өчигдөр их хэмжээний буюу нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэл хууль бусаар оруулж ирснийг хурааж авсан гэж байна. Үүнийг улсын орлого болгох уу?

– Энэ асуудал мөрдөн шалгах ажиллагааны явцад шийдэгдэнэ. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг бүрдүүлэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, прокурорын байгууллагаар хянуулаад эцсийн шийдвэрийг шүүх гаргана.

-Цахим орчинд дархан цаазат аргаль, янгирыг агнасан гадаад улсын иргэн түүнийг цахим хуудастаа нийтэлсэн байсан. Энэ талаар мэдээлэл бий юу?

-Цахим орчны уг мэдээллийг Экологийн цагдаагийн албанд хүргүүлсэн. Шалгалтын ажиллагааг явуулж байгаа. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.