МАН-ын нэр хүндэд халдсан гэх И.Мөнхжаргалын шүүх хурал хойшлов

 МАН-ын нэр хүндэд халдсан гэх И.Мөнхжаргалын шүүх хурал хойшлов

цэхээр товлон зарласан. 

Гэвч хохирогчийн өмгөөлөгч Э.Туулаас “…Ковид-19 өвчний халдвар авч эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг мөн улсын яллагчаас “…Шүүх хуралдаанд хохирогч МАН-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах…” тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авчээ.

Ингээд түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 11:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Харин дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан  МАН-ын  алдар нэрд халдсан гэх асуудлаар гомдол гаргаж, улмаар хэрэг үүсгэн ийнхүү шалгаж байна. 

Ташрамд дурдахад, тэрбээр өнөөдөр “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр намайг буруутгажээ. Миний хувьд МАН-ыг АН-ын дотоод асуудалд оролцож байгааг буруутгасан, оролцож байгаа гэдгийг хэлж анхааруулсан. Монголын ард түмэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхтэй. Эрүүгийн хуулиар далайлган АН-ын амыг барина гэж байгаа бол уучлаарай. 200 мянган гишүүнтэй намын амыг нэг хүний хэлсэн үгээр төлөөлүүлэн барина гэж байхгүй шүү.  Ардчилсан намыг тайван орхиорой” гэжээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.