Нүхэн гарц хийхтэй холбоотойгоор Яармагийн замын түгжрэл эрс нэмэгдэв

 Нүхэн гарц хийхтэй холбоотойгоор Яармагийн замын түгжрэл эрс нэмэгдэв

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулахаар болсон.

Энэ хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай тул ” Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас ” Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар өөрчилж байна. Тодруулбал:

• Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,

• Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулах юм гэж Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах газраас мэдээлж байв.

Уг ажил өнөөдөр эхэлсэнтэй холбоотой яармагийн замын түгжрэл , ачаалал эрс нэмэгджээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.