ХОРООДОД ОНХС-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ГЭРЭЛТҮҮЛЭГ СУУРИЛУУЛЖ БАЙНА

 ХОРООДОД ОНХС-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ГЭРЭЛТҮҮЛЭГ СУУРИЛУУЛЖ БАЙНА

✅Сонгинохайрхан дүүргийн 41-р хорооны нутаг дэвсгэрт буюу 16-р гудамжинд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан гэрэлтүүлгийг бүрэн ашиглалтад хүлээн авлаа.

Сонгинохайрхан дүүрэг нь 120 мянган га газартай бөгөөд 2021 онд шинээр 12972 ширхэг гэрэлтүүлэгтэй болсон. Энэ онд мөн Сонгинохайрхан дүүргийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох зорилтын хүрээнд Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 554 ширхэг гэрэлтүүлгийг шинээр суурилуулахаар ажиллаж байгаа юм.

Тодруулбал, тус ажлын хүрээнд ОНХС-ын хөрөнгө оруулалтаар 1,2,6,19,21,24,26,36,37,41 дүгээр хороодын гудамж талбайд нэмэлтээр 221 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах бөгөөд одоогийн байдлаар эдгээр хороодод тендер шалгаруулалтын ажил зарлагдан, зарим хороодод нэгдсэн шийд босгох зэрэг ажлууд үргэлжилж байна.

ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.