Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 9 хүн бэртэж гэмтжээ

 Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 9 хүн бэртэж гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд  амралтын өдрүүдэд нийт 505 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 318 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 3 хүн, орон нутагт 6 хүн гэмтэж бэртэж нийт 9 хүн гэмтэж бэртсэн байна.

Ослын улмаас нийслэлд хүний амь хохироогүй, орон нутагт 1 хүний амь хохирсон байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 244 зөрчлийг илрүүлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.