БУЛГАН АЙМАГТ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСНЫГ ТАСЛАН ЗОГСООЛОО

 БУЛГАН АЙМАГТ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСНЫГ ТАСЛАН ЗОГСООЛОО

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСАН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЭН ТАСЛАН ЗОГСООЛОО.

Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын зүүн дэнж” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, Туул голоос шууд усаа аваад тунгаалгүй голд нийлүүлж байсан нэр бүхий иргэний үйлдлийг таслан зогсоож, 2022 оны 07 дугаар сарын 27-ы өдрийн 20:45 цагт Булган аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар мэдэгдэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.