Хоёр хоногийн хугацаанд нүүрс тээврийн 2,037 автомашин хил нэвтэрчээ

 Хоёр хоногийн хугацаанд нүүрс тээврийн 2,037 автомашин хил нэвтэрчээ

Энэ сарын 26, 27-нд нүүрс тээврийн нийт 2,037 автомашин хил нэвтэрчээ.

Тодруулбал,

  • Гашуунсухайт боомтоор  нүүрс тээврийн 1,007 автомашин,
  • Ханги боомтоор 456 автомашин,
  • Булган боомтоор 138 автомашин,
  • Шивээхүрэн боомтоор 410 автомашин,
  • Замын-Үүд болон Бичигт боомтоор 26 хил нэвтэрчээ.

Харин дээрх хоногуудад зэсийн баяжмал тээврийн 95 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 174 автомашин төмрийн хүдэр тээвэрлэжээ.

Эх сурвалж: УУХҮЯ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.