Их хэмжээний жоншоор мөнгө угааж буй компанийг илрүүлжээ

 Их хэмжээний жоншоор мөнгө угааж буй компанийг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр жонш болон түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн ажиллаж байна.

Энэ үеэр нэр бүхий аж ахуйн нэгж нь ашигт малтмалын илэрцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар гаргуулан, түүгээр халхавчлан ашигт малтмал олборлож байгааг тогтоосон аж.

Уг компани нь хууль бус олборлолт хийхээс гадна их хэмжээний жонш эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.