Г.ЁНДОН: АИ-92 ШАТАХУУНЫГ ОН ДУУСТАЛ 2390 ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛСОН

 Г.ЁНДОН: АИ-92 ШАТАХУУНЫГ ОН ДУУСТАЛ 2390 ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛСОН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

АИ-92 шатахууны гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг сунгалаа. Наймдугаар сарын 1-нийг хүртэл сунгасан байсныг он дуустал сунгалаа.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Оны эхнээс газрын тосны бүтээгдэхүүний үнэ 70-80 хувь өссөн байна. Гадаад улсуудад үнэтэй холбоотой янз бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Норвеги, Швеайцарь улсууд ямар ч зохицуулалт хийхгүйгээр үнийг хэвээр нь явуулж байна. Зарим улсуудад татаас олгож, татваргүй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Он дуустал АИ-92 шатахууныг 2390 төгрөгөөр борлуулах боломж бүрдсэн.

Оны эхэнд 2220 байсан АИ-92 шатахууны үнэ өнөөдрийг хүртэл 6 хувь л үнэд орсон. Ихэнхи улсуудад 30-80 хувь өсөөд байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.