Б.БУЯНТОГТОХ: ХҮҮХДҮҮДИЙН ДУНД АМНЫ ХӨНДИЙН ӨВЧЛӨЛ ИХ ИЛЭРЧ БАЙНА

 Б.БУЯНТОГТОХ: ХҮҮХДҮҮДИЙН ДУНД АМНЫ ХӨНДИЙН ӨВЧЛӨЛ ИХ ИЛЭРЧ БАЙНА

Эрүүл Мэндийн Яамнаас баяр наадмын үеэр эрүүл мэндийн салбарын өгсөн тусламж үйлчилгээний мэдээлэл болон эрт илрүүлгийн явцын талаар, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох” Баяр наадмын өдрүүдэд нийт 1674 эх амаржиж, 1684 хүүхэд эсэн мэнд төрсөн. Долоодугаар сарын 8-17-ны хугацаанд 11,651 хүнд үзлэг хийгдсэн бөгөөд хөдөө орон нутгаас 2,489 хүн ирж үйлчлүүлсэн байна. Мөн энэ хугацаанд 587 хүн яаралтай мэс засалд орсон. Түүнчлэн, баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унаж, бэртсэн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс таван хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй, 21 нь гэмтэлгүй байсан. Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд өнөөдрийн байдлаар 241 мянган хүн хамрагдаад байна” гэв.

Түүнчлэн тэрээр”Омикроны БА4 ба БА5 хувилбарууд дэлхийн олон улс орнуудад давлагаа үүсгэж байна. Дэлхийн бусад улсад коронавируст халдварын хөнгөн хэлбэрийг гэрээр эмчилж байгаа. Бид ч мөн адил хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг гэрээр эмчилнэ. Харин жирэмсэн эмэгтэй, 0-10 настай хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй бол даатгалаас тодорхой хэмжээний төлбөрийг гаргуулж эмнэлэгт хэвтүүлж болно. Бусад даатгуулагчид эмнэлэгт хэвтэх бол төлбөртэй буюу 230 мянган төгрөгийг иргэн өөрөө төлнө. Нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд эрүүл мэндийн байгууллага иргэд сайн хамтарч ажиллах шаардлагатай. Хэрвээ гэр бүл болон ажлын газраас хэн нэгэн өвдсөн бол халдвар хамгааллын асуудлыг тухайн гэр бүлийнхэн, байгууллагын удирдлагууд хамтарч өөрсдөө шийдэх хэрэгтэй” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.