Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгөх өдөрлөг эхэллээ

 Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгөх өдөрлөг эхэллээ

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.

Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр буюу долдугаар сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Иргэд

  • 75050801,
  • 75050802,
  • 75050803,
  • 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг тав дахь жилдээ тогтмол зохион байгуулдаг гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.