“Машинд унтана” гэж гараад сураггүй алга болсон эмэгтэйг зургаан хоногийн дараа эсэн мэнд оллоо

 “Машинд унтана” гэж гараад сураггүй алга болсон эмэгтэйг зургаан хоногийн дараа эсэн мэнд оллоо

Төв аймгийн Эрдэнэ сумаас алга болсон эмэгтэйг зургаан хоногийн дараа Улаанбаатар хотоос эсэн мэнд олжээ.

Тодруулбал, долдугаар сарын 11-12-нд шилжих шөнө тус аймгийн Аржанчивлан гэх газраас 28 настай эмэгтэй “Машинд унтана” гэж гараад ор сураггүй алга болсон тул цагдаагийн байгууллагаас эрэн хайж байсан юм.

Түүнийг өчигдөр буюу долдугаар сарын 17-ны өдрийн 20:30 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид эсэн мэнд олсон байна.

зураг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.