СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД “ХӨДӨЛМӨРЧ ХҮҮХДҮҮД” ЗУСЛАНД АМАРЧ МОНГОЛ ЗАН ЗАНШИЛТАЙГАА СУРАЛЦАЖ БАЙНА

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД “ХӨДӨЛМӨРЧ ХҮҮХДҮҮД” ЗУСЛАНД АМАРЧ МОНГОЛ ЗАН ЗАНШИЛТАЙГАА СУРАЛЦАЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн сурагчдыг монгол ёс заншил, үндэсний өв уламжлал, аж ахуйн соёл болон амьдрах ухааны боловсрол олгох, хүүхдэд багачуудыг бүтээлч хөдөлмөрч, бие даан амьдрах чадварт сургах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор “ХӨДӨЛМӨРЧ ХҮҮХДҮҮД” зуслан өнөөдөр нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн авлаа.

Тус зуслан Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн хөтөлбөрөөр сурагчдыг хүлээн авч байна. Зусланд амарч байгаа хүүхдүүд цагаан идээ боловсруулах, учиртай уяа зангилаа сурах, монгол гэр барих, буулгах, өвлөн биелье бүжгийн сургалт, монгол ухаан арьс, эсгий урлал, багийн ажил-багийн тоглолт хөгжлийн хөтөлбөр, оньсон тоглоом наадгай гэх мэт олон хөтөлбөрт хамрагдах юм.

ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.