Баяраар Гашуунсухайт, Ханги боомтоор 939 машин хил нэвтэрчээ

 Баяраар Гашуунсухайт, Ханги боомтоор 939 машин хил нэвтэрчээ

Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг боомтууд баярын өдрүүдэд амралгүй ажилласан. Нүүрсний экспортын гол боомт Гашуунсухайт хилийн боомтод баяр наадмын өдрүүдэд нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэлт хэвийн явагдсан байна.

Шивээхүрэн боомтоор Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-нд нүүрс тээврийн 137 машин, Гашуунсухайт боомтоор 571 машин, Ханги боомтоор 231 машин нийт 939 машин, зэсийн баяжмал тээврийн 47 машин Гашуунсухайт боомтоор, төмрийн хүдэр тээврийн 66 машин Бургастай боомтоор хил нэвтэрчээ.

Нүүрс тээвэр өдөртөө 520-570 орчим тээврийн хэрэгслээр хил нэвтэрч байгаа аж. Мөн Тавантолгойгоос Цагаан хад руу ажлын өдөр 400 тээврийн хэрэгсэл, амралтын буюу бүтэн сайн өдөр 600 тээврийн хэрэгслээр дундын тээвэр хийж буй юм байна.

Шивээхүрэн боомтоор долдугаар сарын 12-нд нүүрсний тээврийн 143, Гашуунсухайт боомтоор 523, Ханги боомтоор 240 машин, нийт 906 машин, Гашуунсухайт боомтоор 48 зэсийн баяжмал тээвэр, Бургастай болон Ханги боомтоор төмрийн хүдэр тээврийн 79 машин хил гарчээ.

Ханги боомтоор долдугаар сарын 13-нд нүүрс тээврийн 244 машинаар 17,860.8 тонн, Гашуунсухайт боомтоор 547 машинаар 75,332.45 тонн, Шивээхүрэн боомтоор 137 машинаар 20,532 тонн, нийт 928 машинаар 113,725.25 тонн нүүрс экспортолжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.