ЦЕГ: Хугацаат цэргийн алба хаагч 15 давхраас унасан байж болзошгүй

 ЦЕГ: Хугацаат цэргийн алба хаагч 15 давхраас унасан байж болзошгүй

Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 13-ны өдрийн 09:10 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургаадугаар багт барилгын хашаанд хүн нас барсан байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад 19 настай, эрэгтэй Н гэгч нь амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Хохирогч Н нь тус аймагт байрлах Зэвсэгт хүчний…дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн тус хэрэгт Зэвсэгт хүчний…дугаар ангийн албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.