Яармагийн Оргилоос авсан зайдас өтсөн байсан гэв

 Яармагийн Оргилоос авсан зайдас өтсөн байсан гэв

Нэгэн иргэн цахим хуудсаараа дамжуулан “7-14 өглөө салхинд хүүхдүүдээ авч гарах гээд яармагийн оргилоос ойр зуурын юм авлаа эгчийндээ хүүхдүүдээ хүлээлгэсэн болохоор эртхэн гарч агаарт жаал байя гээд Яармагийн оргил дэлгүүрээс хүнс авлаа. Тэр дотор 3ш зайдас авлаа ороод хүү минь дуртай болохоор хааяа нэг гэрээс хол явахдаа авч өгдөг. Тэгээд задлаад нэгийг нь идчихлээ хэн ч анзаарч тэр зайдсыг хараагүй идүүлчихлээ. 2 дахь зайдсыг нь эгчийн маань охин идэх гээд задалсан нил ялааны баас бараг өт болох шахсан бараг зарим нь аниа энэ юу бэ гээд бариад ирлээ бич хараад буцаагаач аваад гүйлээ оргил дэлгүүр руу арай ч дээ гээл үглээд ороод хэллээ, үзүүллээ тэгсэн өөдөөс буцаалт хийж өгье гэнэ. Ямар ч уучлаарай байхгүй. Бараг л манайд хамаагүй тэр үйлдвэрлэдэг газартай нь ярь гээд нэг дугаар өглөө. Тэгээд өгсөн дугаар руу нь залгатал холбогдохгүй холбогдохоороо таслаад унтраачих юм.

Ингээд дургүй хүрсэн стресстсэн би тв-8 залгалаа маргааш өглөө холбогдож болсон явдлаа ярьж гомдолтой байгаагаа хэллээ энэ талаар мэдээж тэр газрын ахуйн орчныг шалгаж өгнө үү гэдэг хүсэлт тавиад зураг явууллаа таг чиг. Гол нь өчнөөн хүн хүүхдүүд мэдэхгүй ийм муухай юм идэж байгаа билээ тийм биз дээ. Ингээд хүү шөнө бөөлжөөд гүйлгээд хонолоо. Энэ шошго дээрх утас руу залгалаа авахгүй. Хаанахынх ч тодорхойгүй Оргил дэлгүүр ч аль газраас авдгаа мэдэхгүй өөдөөс нээх тоосон шинжгүй.

Эцэст нь хүү минь хордлого авч хохироод хоцорлоо доо. Үнэхээр гомдолтой байна. Хүүхдэдээ идүүлэх юм ч олдохгүй. Гайгүй юм авч өгье гэхээр үнийн дийлэхгүй. Яаж ч амьдраад байгаа амьд явах баталгаач алга энэ Монгол улсад чинь. Тэр шалгаж явдаг байцаагч нар ажлаа олигтой хийгээчээ.

-ЭНЭ ПОСТ-Г ТАВИХААР УСТГАГДААД БАЙГАА БОЛОХООР ДАХИН ПОСТЛОВ-” хэмээн бичжээ.

Энэ талаар бид албаны эх сурвалжуудтай холбогдон эргэн мэдээлэх болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.