Артист 168, Pangass нар “Play time”-ын үеэр ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖЭЭ

 Артист 168, Pangass нар “Play time”-ын үеэр ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖЭЭ

Баяр наадмын өмнөхөн “PLAYTIME 2022” олон улсын хөгжмийн наадам Гачууртын “Монгол шилтгээн”-д 20 дахь удаагаа  болж өнгөрсөн.

Тус хөгжмийн наадам дөрөв хоногийн турш үргэлжилсэн бөгөөд 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчид инди, рок, фолк, металл, жааз, электроник, хип хоп, регги зэрэг олон төрлийн урсгалаар дуу хөгжмөө хүргэсэн юм.

Тэгвэл энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан 20 гаруй иргэнийг шалгаж эхэлжээ.

Тэдний дунд “Vanquish” хамтлагийн Пангасс буюу Б.Баяраа, Артист 168 буюу Х.Тэнгис, DJ OJ буюу О.Ганболд нар багтсан бөгөөд тэднээс биологийн шинжилгээ авахад хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

Сануулахад, DJ OJ буюу О.Ганболд нь өмнө нь “Ice top” хамтлагийнхантай хар тамхи мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр шалгагдаж, шүүхээс 11 жилийн хорих ял авч байсан ч Өршөөлийн хуульд хамрагдан, суллагдсан байдаг.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.