Манай улсын иргэд гуравдагч улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдэв

 Манай улсын иргэд гуравдагч улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдэв

“ОХУ-ын Засгийн газрын зарим шийдвэрийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүчингүй болгох тухай” ОХУ-ын Засгийн газрын 2022 оны долдугаар сарын 14-ний өдрийн 1267 дугаар тогтоолын дагуу цар тахалтай холбогдуулан гадаадын иргэдийн тус улсад зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож байсан ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635, 763 дугаар захирамжууд долдугаар сарын 15-ны өдрөөс хүчингүй боллоо. 

Ингэснээр манай улсын иргэд гуравдагч улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдэв.

ОХУ-д зорчихоос 48 цагийн өмнө COVID-19-ийн PCR шинжилгээ өгсөн байх шаардлага хэвээр байгаа аж. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.