“Ард кино театрын барилгыг буулгах ажлыг ямар нэгэн шийдвэр гартал зогсоож байна”

 “Ард кино театрын барилгыг буулгах ажлыг ямар нэгэн шийдвэр гартал зогсоож байна”

Ард кино театрын барилгыг буулгаж эхэлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас “Тухайн барилгыг буулгах албан ёсны зөвшөөрөл гараагүй. НМХГ-аас барилгын ашиглалт, эрүүл ахуйн дүгнэлтийг гаргасан. Энэ нь барилгыг буулгах зөвшөөрөл биш.

Барилгын тухай хуулийг зөрчиж байна. Иймээс барилгыг буулгах ажлыг ямар нэгэн шийдвэр гартал зогсоож, нурааж эхэлсэн барилга руу хүн орж гэмтэх эрсдэлтэй тул хашаа барина. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна” гэсэн мэдээллийг өглөө. 

Уг кино театр нь Монголын анхны кино театр бөгөөд 1930 онд байгуулагдаж байжээ. Харин одоогийн энэхүү барилга нь 1965 онд баригдсан аж. 

Тус кино театрыг 1996 онд менежментийн хувьчлалаар хувь хүний мэдэлд шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.