Хүй долоон худагт болсон уралдааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж гэмтжээ

 Хүй долоон худагт болсон уралдааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний зургаан сарын байдлаар мориноос унаж гэмтсэн, нас барсан нийт 23 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс эхний зургаан сарын хугацаанд 10 хүүхэд хурдан морины үсэргээ сунгааны үед унаснаас гэмтсэн зургаа, нас барсан дөрөв, бусад 13 тохиолдлын найм нь нас барсан, таван хүүхэд гэмтсэн байна. 

Тухайлбал зарим хүүхдийн хувьд малдаа явж байхдаа, эмнэг сургасан, моринд өшиглүүлсэн зэрэг ахуйн хүрээнд гэмтэж бэртжээ. 

Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт хурдан морины уралдааны үед мориноос хоёр хүүхэд унаж гэмтэн ГССҮТ-д хүргэгдсэн хэмээн Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.