Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мэндчилгээ дэвшүүллээ

 Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мэндчилгээ дэвшүүллээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мэндчилгээ дэвшүүлэв.

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Засгийн газар болон Японы ард түмнийг төлөөлөн Эрхэмсэг ноён Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ баярын мэндчилгээ дэвшүүлье.

Япон, Монгол хоёр улс нь эрх чөлөө, ардчилсан ёс, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “Стратегийн түнш” билээ. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн тэмдэглэлт ой тохиож байгаа бөгөөд хоёр оронд олон тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Эрхэмсэг ноён Тантай 50 жилийн ойн жил биечлэн уулзаж, хоёр орны ирээдүйн талаар илэн далангүй санал бодлоо солилцох хүсэлтэй байна. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн тулд Эрхэмсэг ноён Тантай гар нийлүүлэн хамтран ажиллахыг хүсэж байна.

Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, ажлын амжилтыг мөн Монгол орон улам бүр цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.