Гэмт хэрэгтний ээж газар зарсан мөнгөө шашны бүлэгт хандивласан байжээ

 Гэмт хэрэгтний ээж газар зарсан мөнгөө шашны бүлэгт хандивласан байжээ

Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амийг хөнөөсөн сэжигтний ээж гэр бүлийн зөвшөөрөлгүйгээр газраа зарж, олсон орлогоо шашны бүлэгт хандивласан гэж цагдаагийн алба мэдэгдэв. Гэмт хэрэгтэн Мүүний бүлэглэлийн эсрэг өс хонзон тээсэн бөгөөд Абэ сурталчилдаг байсан гэж үзэн дайрсан байна. 

Ямагами Тэцуяаг өнгөрсөн Баасан гаригт баруун хэсгийн Нара хотод буудалцаан болж байх үеэр баривчилжээ. Түүнийг цагдаа нар хүн амины хэрэг үйлдсэн үндэслэлээр шалгаж буй юм.

Ямагами цагдаа нарт хэлэхдээ, ээж нь Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлийн холбооны идэвхтэй дагагч болж, асар их хандив өргөснөөр гэр бүлийг нь сүйрүүлсэн гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Ямагамигийн ээж 1998 онд тус группэд элссэн байна. Газрын бүртгэлийн баримтаас харахад, тэр жилийн аравдугаар сард ээж нь ааваасаа Нара хотод хоёр үл хөдлөх хөрөнгө өвлөн аваад, дараачийн зургадугаар сар гэхэд зарсан байна. Үүний улмаас тэдний гэр бүл дампуурсан аж.

Мүүний дээрх бүлэг өнгөрсөн Даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр тус гэр бүлээс их хэмжээний хандив гуйсан түүх байхгүй гэж мэдэгдэв. Тус бүлэгт хүмүүс өөрсдийн хүслээр хандив өргөдөг аж.

Эх сурвалж: NHK JAPAN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.