Эрлийз дунд насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар түрүүллээ

 Эрлийз дунд насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар түрүүллээ

Үндэсний их баяр наадмын Эрлийз (сонгомол) дунд насны морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо. Уралдаанд 163 эрлийз дунд насны морьд бүртгүүлж, 121 морьд гараанаас хөдөлжээ. 

Хурдан морьдын уралдааны эрлийз дунд насанд түрүүлж айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.

Түрүү магнай: Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын 1,017 дугаартай халтар (унаач: Энхтайваны Баярмагнай, 13 настай, эрэгтэй)

Аман хүзүү: Увс аймгийн Тэс сумын уяач Жавын Бэгзийн 655 дугаартай хээр (унаач: Норжилмаагийн Зол-Эрдэнэ, 10 настай, эрэгтэй)

Айргийн гурав: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Гансүхийн Хадбаатарын 1,055 дугаартай бор халзан (Хишигбаатарын Өсөхбаяр, 11 настай, эрэгтэй)

Айргийн дөрөв: Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсанаагийн 481 дугаартай хүрэн (унаач: Алтангэрэлийн Ууганбаяр, 8 настай, эрэгтэй)

Айргийн тав: Завхан аймгийн Яруу сумын уяач МУТМУ Дашзэвэгийн Дагвадоржийн 1,303 дугаартай чандаг бор (унаач: Дуламсүрэнгийн Баасанням, 13 настай, эрэгтэй)

Түүнчлэн энэ насны морьдын уралдааны

  • Зургаадугаар байр: Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Доржготовын Шинэмөнхийн 25 дугаартай цагаан зээрд (унаач: Эрдэнэчимэгийн Ганбат, 11 настай, эрэгтэй)
  • Долдугаар байр: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Цоожилын Батжаргалын 1,339 дугаартай халтар (унаач: Бат-Эрдэнийн Батбилэгт, 14 настай, эрэгтэй)
  • Наймдугаар байр: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач МУТМУ Х.Бат-Эрдэнийн 77 дугаартай бор (унаач: Төмөрсүхийн Энгүүн, 9 настай, эрэгтэй)
  • Есдүгээр байр: Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн 1,616 дугаартай хээр (унаач: Жарантайгийн Анхням, 12 настай, эрэгтэй)
  • Аравдугаар байр: Төв аймгийн Баян сумын уяач Миеэгомбын Энхболдын 70 дугаартай хээр халзан (Эрдэнэбаярийн Тэлмүүн, 9 настай, эрэгтэй) тус тус барианд оржээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.