Монгол Улсын Гарамгай харваач Т.Очироо Монгол Улсын мэргэн цолны болзлыг хангалаа

 Монгол Улсын Гарамгай харваач Т.Очироо Монгол Улсын мэргэн цолны болзлыг хангалаа

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний сурын харваанд эрэгтэй 360, эмэгтэй 180 нийт 540 шигшмэл харваач оролцон, цэц мэргэнээ сорьж байна.

Үндэсний сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын ерөнхий газрын “Эрчис” клубын тамирчин, Монгол Улсын Гарамгай харваач Т.Очироо 39 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн цолны болзлыг хангалаа.

Хоёрдугаар байрыг Монгол Улсын даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан эзэллээ. 

Гуравдугаар байрт Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Аймгийн мэргэн, спортын мастер Б.Энхтүвшин орж, Монгол Улсын гоц харваач боллоо.  

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.