ДАРХАН АВАРГА Х.БАЯНМӨНХ ЗОДОГ ТАЙЛЛАА

 ДАРХАН АВАРГА Х.БАЯНМӨНХ ЗОДОГ ТАЙЛЛАА

Өнөөдөр тавын давааны өмнө Хөдөлмөрийн баатар, дархан аварга, Олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн цолыг дуудан, хүндэтгэл үзүүллээ.

Увс аймгийн Хяргас сумын харьяат, цагийг эзэлсэн их аварга Х.Баянмөнх төрийн их баяр наадамдаа 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давжээ.

Хорлоогийн Баянмөнх (1944 оны 2 дугаар сарын 2-нд БНМАУ-ын Увс аймгийн Хяргас суманд төрсөн) нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор. Эцэг “шударга” Довчин, эх Хорлоо гэж хүмүүс байжээ.

Төрөхөд нь Сүхбаатар гэдэг байсан бөгөөд сүүлд 6 настайд нь Баянмөнх гэж нэр өгчээ.

1972 онд Улаанбаатар хотын АИХ-ын депутат болж байсан.

1990 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож байгаад 1992 онд УИХ-д Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшээд гараагүй байна. 1996 оны УИХ-ын сонгуульд мөн Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшихээр зарлагдсан боловч Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж аваагүй.

Х.Баянмөнх нь үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг.

1968 19711973197519771979198119821987 оны наадмуудад түрүүлсэн.

10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.