ТЦА: ХУРД ХЭТРҮҮЛСЭН ЗӨРЧЛИЙН ХАРИУЦЛАГЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ХҮЛЭЭЛГЭНЭ 

 ТЦА: ХУРД ХЭТРҮҮЛСЭН ЗӨРЧЛИЙН ХАРИУЦЛАГЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ХҮЛЭЭЛГЭНЭ 

Улсын баяр наадамтай холбоотойгоор аялал, амралтын бүсэд зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн тул цагдаагийн байгууллагаас цагийн менежментээр хяналт шалгалтыг зохион байгуулж буй.

Өнөөдөр буюу долдугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлсэн 415 зөрчлийг илрүүлж, газар дээр нь хариуцлага тооцсон байна.

Баяр наадмын өдрүүдэд орон нутгийн замд 50 гаруй цэгт 100 гаруй алба хаагч, мөн цагийн менежментийн 89 цэгт 185 алба хаагч, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Цаашид цагдаагийн байгууллагаас гарч байгаа осол хэрэг түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд учирч байгаа хохирлыг багасгахад анхаарч хурд хэтрүүлэх зөрчилд газар дээр нь хариуцлага тооцон ажиллах болно гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн:

  • 31 дэх хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 32 дахь хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн тус тус заажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.