Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ

 Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмыг угтан Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Есөн хөлт Их цагаан тугийг өнөөдөр цэнгүүллээ.

Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг хүлэглэсэн торгон цэрэг цэнгүүлж, төрийн тусгай хамгаалалтынхан дагаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүллээ. Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан заллаа.

Ташрамд дурдахад, Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн. Их эзэн Чингис хаан тэртээ 1206 онд Их Монголын тулгар төрөө байгуулж хүннүгийн үеэс уламжлан ирсэн есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өвөг дээдсийн үеэс Монгол түмэн, Монголын төр өнөөг хүртэл онголон шүтэж дээдлэн ирсэн юм. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийн манлайн дэл сүүлээр хийсэн билээ. Мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь тийм хүчээр төрөө бат бэх барьж байхыг бэлгэджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.