Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

 Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 202 азарга мордож, 199 нь гарааны зурхайгаас эргэснээс түрүү магнайд Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын манлай уяач Баасансүрэнгийн Нямжавын Богд хээр азарга түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Хээр азарга өмнө нь их хурдын нэг, улсын наадмын нэг түрүү, бүсийн хоёр айргийн эзэн билээ.

-Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын охин Х.Аминхишигийн Цолмон зээрд давхилаа. Зээрд азарга улс, бүсийн уралдааны дөрвөн түрүү, нэг аман хүзүүний эзэн юм
-Айргийн гуравт -Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Титэм халзан хурдаллаа. Халзан азарга улсын нэг айраг, бүсийн нэг түрүүний эзэн билээ.
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Т.Галбадрахын хүрэн азарга хурдаллаа
-Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Монгол улсын манлай уяач Гончигбатын Батболдын Хүннү халтар азарга хурдаллаа. Халтар азарга өмнө нь улсын наадмын нэг, бүсийн наадмын хоёр түрүүн эзэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.