Фото сурвалжилга: Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал

 Фото сурвалжилга: Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал

Монгол Улсын Төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож байна. Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815,  816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал боллоо.

Тус хүндэтгэлийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын хүндэт зочид, төлөөлөгчид, нийслэлийн иргэд оролцсон юм.

Түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2009 оноос тус өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэх болж, Төрийн далбаагаа мандуулдаг болсон. Харин 2010 оноос цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээсэн байдаг.

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд 1911, 1924, 1940, 1945, 1960 онд шинэчилж байсан түүхтэй.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.