bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Олон улс судлаач П.Наранбаяр: Орос, Монгол хоёр хэвлэлийн мэдэгдэл гаргаснаас өөр С.В.Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй

 Олон улс судлаач П.Наранбаяр: Орос, Монгол хоёр хэвлэлийн мэдэгдэл гаргаснаас өөр С.В.Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй

ХҮН-ын Намын хорооны дарга, олон улс судлаач П.Наранбаяртай ярилцлаа.

– Та ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад айлчилсан айлчлалд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна лээ. Яагаад шүүмжлэх болов?

– Украин улсыг түрэмгийлсэн дайн байлдаан эхлүүлчихсэн улсын Гадаад хэргийн сайд айлчилж байгаа нь Монгол талтай Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ-д элсэхийг нэлээд шахсан агуулгатай зүйл ярьсанд нь дургүйцсэн юм.

– Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д айлчлах үеэр яригдсан асуудлуудыг шийдлээ л гээд байх юм. Энэ айлчлалаар яг ямар асуудлыг шийдсэн юм бэ?

– Жишээлбэл, хоёулаа хэвлэлийн мэдэгдэл гаргалаа. Энэ айлчлалаар юу ч шийдсэн юм байхгүй. Зүгээр хоёулаа ярилцлаа л гээд байгаа биз дээ.

Ердийн дипломат, ЖДҮ-ийн үг хэллэг дүүрэн. Тийм байх тусмаа ярьсан зүйлээ нуугаад байна. Шийдсэн асуудлаа нуугаад байна гэсэн үг. Тийм учраас бас жаахан сэтгэл дундуур байна.

Монголын талаас харвал бидний ашиг сонирхол юунд байна гэхээр бензин, шатах тослох материал, эрчим хүчний импортлогч орны хувьд найдвартай хангалт маш чухал.

Хоёрдугаарт, үнэ төлбөрийн асуудлыг ямар мөнгөн тэмдэгтээр хийх вэ, дэлхийн зах зээл ОХУ-аас худалдан авалт хийхээ больсон. Ийм үед шинэ зах зээл, ялангуяа Ази руу, Хятад руу гаргая гэсэн агуулга руу хандаж байгаа байх. ОХУ ийм үедээ Монголд яагаад хөнгөлөлт үзүүлдэггүй юм бэ.

Монголын төмөр замын асуудлыг оросууд самраад хаячихсан шүү дээ. Ялангуяа Мянганы сорил сангийн шугамаар цахилгаанжуулах, төмөр замынхаа хурдыг нэмэх, дээр нь шугамаа нэмэх, Евразийн хувьд манайд Хятад, Оросыг холбосон том төмөр зам бий шүү дээ.

Ачаа тээврийн хувьд ач холбогдолтой энэ төмөр замаас Оросын тал 49 хувийг нь эзэгнэчхээд ямар нэгэн шинэчлэл хийлгэдэггүй. Тас атгачихсан. Тэгснээ өөрсдөө нарийн царигтай төмөр замаа тавиад нүүрсээ зөөе гэхээр Монголын улстөрчдөөр дамжуулаад, өргөн цариг тавиулчихсан. Өөрсдөө болохоор нарийн царигаар Хятадтай холбогдоод нүүрсээ зоогоод эхэлж байгаа ч гэдэг юм уу, иймэрхүү бодлогуудад нь шүүмжлэлтэй хандаж байгаа юм л даа.

– Хийн хоолойг манайхаар дамжуулж тавих уу. Манайд байгалийн хийнээсээ өгөх үү?

– ТЭЗҮ-ийг нь хийнэ гээд Шадар сайдын түвшинд гарын үсэг зураад ярилцсан тал байгаа. Тэр хоолой манайхаар дамжуулж явснаар ямар ач холбогдолтой нь сайн харагдахгүй байгаа юм. Дээр нь манайд яг үүнийг ойлгодог боловсон хүчин маш бага. Инженер байхгүй.

Байгалийн хий Монголд хэрэглэж байгаагүй шүү дээ. Нүүрсээрээ эрчим хүчээ авч ирсэн ард түмэн. Тэрхүү гэрээнд нь манайд хийн хоолойг хэрэглэнэ гэсэн юм байж болох байх. Гэхдээ тэрийг нь хэрэглэх зуух манайд алга. Нийтийн хэрэглээнд орж ирээгүй байна.

– Эгийн голын усан цахилгаан станцыг ярилцсан юм болов уу. Ямар шийдэлд хүрсэн бол?

– Манайх Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд хамтран ажиллах санал тавьсан.

Өөрөөр хэлбэл, Оросын тал руу манайх бизнесийн бөмбөг шидсэн. Тэр бөмбөгийг тохироо болгоод илгээхэд эргүүлж оросууд ямар шийдвэр гаргахаа ерөөсөө хэлээгүй.

– Ер нь яг ямар зорилгоор ирсэн айлчлал гэж Та харж байна вэ?

– Ер нь Орос өрнө дахины хоригт орчихсон. Орос өөрөө хоёр толгойтой бүргэдийн сүлдтэй байдаг шүү дээ. Азийн ч, Европын ч их гүрэн гэсэн утгатай. Тэгэхээр Ази тийшээ хандсан бодлогодоо нэлээд ач холбогдол өгч эхэллээ л гэж харж байна.

Одоо Вьетнам руу явчихлаа шүү дээ. Вьетнам одоо болтол хуучин тогтолцоотойгоо байгаа. Хятадтай харилцаа тийм ч сайнгүй улс. Тэгэхээр Ази руу бодлогоо чиглүүлж, зах зээлээ тэлэх сонирхол байна л гэж харлаа.

Европ дахин тэр чигтээ хэдийгээр эрчим хүчний хараат байгаа ч гэсэн үүнийгээ хязгаарлах, Оросоос хараат байхаа багасгах сонирхолтой байгаа.

– Дайн тулаантай улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж байгааг бусад улс орон хэрхэн хүлээж авч байгаа бол?

– Бусад улс орон яаж харж байгааг би мэдэхгүй юм. Ямар ч байсан дэлхийн том хэвлэлүүд. телевизүүд бараг дурдсангүй. Оросын өөрийнх нь сайт дээр богинохон мэдээ тавьчихсан байна лээ. Ажлын айлчлал маягаар мэдээлэл гаргасан.

Манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар ОХУ-д айлчилсан. Үүний хариу айлчлалууд явж байх магадлалтай. Дипломат харилцаатай улс орнууд харилцан айлчлал хийх асуудлууд байдаг.

Хэдийгээр муудсан ч гэсэн улс орнууд дипломат яриа хэлэлцээрийн шугамаар үргэлж харилцаагаа идэвхтэй байлгадаг шүү дээ. Хэрвээ дипломат яриа хэлэлцээрийн шугамаа таслаад л хаячих юм бол дараа нь юу хүлээж байдаг вэ гэвэл дайн байлдаан шүү дээ. Тэр утгаараа ирсэн байх.

Энх тайван, тогтвортой хөгжил цэцэглэлт л Монгол Улсын эрх ашиг. Жишээлбэл, Украинд гарсан энэ дайн Монголын эдийн засагт маш сөргөөр нөлөөлж байна гэж харж байгаа. Ялангуяа аялал жуулчлал Монголд маш хүнд байна.

Өрнө дахинаас орж ирж байгаа аэрофлотын нислэгийн жуулчид орж ирэх боломжгүй байдал үүссэн. Энэ бол шууд нөлөөлж байгаа нөлөөлөл. Дээр нь нэмээд тээвэр ложистик гээд бүх зүйлд нөлөөлж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.