Т.Лхагвадорж: Долдугаар сарын 9-14-нд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана

 Т.Лхагвадорж: Долдугаар сарын 9-14-нд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хэлтсийн дарга хурандаа Т.Лхагвадорж “Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. 

Үндэсний баяр наадмын хөтөлбөрийн дагуу долдугаар сарын 7-13-ныг дуустал нийтийг хамарсан соёл урлагийн арга хэмжээ, хурдан морины уралдааны үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарна. Энэ хүрээнд долдугаар сарын 9-14-ний өдөр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллах юм. Эдгээр өдөр 3,600 орчим алба хаагч хамгаалалт зохицуулалтад бүрэн ажиллана. Хэв журам хамгааллын чиглэлээр

  • Явган эргүүл
  • Хөдөлгөөнт болон машин эргүүл
  • Завьт эрүүл
  • Морьт эргүүлийн зохион байгуулалттайгаар  ажиллах юм.

Баяр наадам олон хоног үргэлжлэх учраас орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гол төлөвлөлтийг хийж бэлтгэл ажлыг хангаж байгаа” гэлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.