ЗОДУУЛСАН ХҮҮГИЙН ЭГЧ: Дүүгийн минь биед ил шарх, сорви байхгүй гээд хэргийг хаах гэж байгаад гомдолтой байна

 ЗОДУУЛСАН ХҮҮГИЙН ЭГЧ: Дүүгийн минь биед ил шарх, сорви байхгүй гээд хэргийг хаах гэж байгаад гомдолтой байна

ДҮҮГ МИНЬ ЗОДСОН ХҮҮГ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР БУЮУ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ЮМ БИЛЭЭ- 

      Цахим сүлжээнд өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож, танхайрч буй бичлэг зургадугаар сард олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, Текник, технологийн коллежийн хоёрдугаар дамжааны оюутан Б нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 12 дугаар байрны тоглоомын талбайд М-ийг найзтайгаа үерхсэн хэмээн хардаж, биед нь халдсан байдаг. Дээрх хэргийг хэрхэн шийдсэн талаар хохирогч М-ийн эгчээс тодрууллаа. 

Тэрбээр “Дүү бусдад зодуулсан гэдгээ биднээс нуусан юм билээ. Бид цахим орчноос дүүгийнхээ зодуулж буй бичлэгийг үзээд мэдсэн. Дүү минь зуны амралтаараа ангийнхаа хүүхдийнд туслах малчин, уяачаар ажилладаг. Дээрх бичлэг цацагдсаны дараа цагдаа нар дүүг минь авчирсан. Тэгээд дүүгээс минь ганц, хоёр шинжилгээ аваад, “Ил шарх, сорвигүй учир эрүүл мэндийн хохиролгүй байна” гэх дүгнэлт гаргасан. Зодуулаад олон хоносон байхад юу гэж шарх, сорви байх билээ дээ.  Харин дүүг минь зодсон хүүхдийг Зөрчлийн хуулиар буюу хэдэн төгрөгөөр торгох юм билээ. Бид үүнд гомдолтой байгаа” гэв.

ЗОДУУЛСАН ХҮҮГИЙН ЭГЧ: Дүүгийн минь биед ил шарх, сорви байхгүй гээд хэргийг хаах гэж байгаад гомдолтой байна

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.