С.Магнайсүрэн: Барилгын материалын үнийн өөрчлөлтөө тооцуулж, магадлалд хамрагдаагүй ААН-үүд наймдугаар сарын 1-ний дотор хандана уу

 С.Магнайсүрэн: Барилгын материалын үнийн өөрчлөлтөө тооцуулж, магадлалд хамрагдаагүй ААН-үүд наймдугаар сарын 1-ний дотор хандана уу

Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Барилга хот байгуулалтын яам хоёр өдрийн өмнө үнийн өсөлтийг тооцож, төсөвт өртгийн өөрчлөлтийн талаар боловсруулсан саналаа УИХ-д танилцуулсан. Эндээс өгөгдсөн чиглэлийн дагуу үлдсэн төсөл арга хэмжээнүүдийг богино хугацаанд дахин нэг авч үзэж эргэж танилцуулах чиглэл өгөгдсөн. 

Тодруулбал, Барилга хот байгуулалтын яам 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших бүх барилгын ажил дээр үнийн өсөлт тооцон гаргаж байгаа. Нийт 800 гаруй барилгын материалын нэр төрөл гарган, гурван эх сурвалжаас үнийн өсөлтийг өнөөдрийн байдлаарх мэдээллийг авч, барилгын материалын үнийн өсөлтийн төсөв өртөгт нөлөөлж буй өөрчлөлтийг тооцож гаргасан. 

Нийт 1,100 гаруй төсөл арга хэмжээ үргэлжлэн хийгдэж байгаа ба эдгээр төсөл арга хэмжээнээс 534-ийнх нь үнийн өөрчлөлтийг тооцож, 274 тэрбум төгрөг нэмэлт шаардлагатай болохыг УИХ-ын төсвийн байнгын хороонд танилцуулсан. 

314 төсөл арга хэмжээ үнийн өөрчлөлтийн магадлалын асуудалд хамрагдаагүй үлдсэн. Энэ нь тухайн төсөл арга хэмжээ гүйцэтгэж буй компанийн хариуцлагын болон цаг хугацааны хувьд амжаагүй асуудал байсан гэж бодож байна. Иймд УИХ-ын төсвийн байнгын хорооноос энэ 314 төсөл арга хэмжээг дахин нэг авч үзэх чиглэл өгсөн.

Үүний дагуу барилгын материалын үнийн өөрчлөлтөд тооцогдож, магадлалд хамрагдаагүй аж ахуйн нэгжийг наймдугаар сарын 1-н гэхэд дахин нэг удаа авч үзэх боломжийг олгож байна. Үүнтэй холбоотойгоор манай холбогдох газрууд баярын өдрүүд болон амралтын өдрүүдэд тасралтгүй ажиллах хуваарь гаргасан. 

Барилгын материалын үнийн өсөлт өнөөдрийн байдлаар бидний тооцоолсноос багагүй өсөлттэй гарсан. Өсөлтийг тооцож, наймдугаар сарын 15-нд 2023 оны улсын төсвийг тооцож, Сангийн яаманд хүргүүлэх ёстой” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.