НПГ: С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн

 НПГ: С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн

С.Баярцогтод холбогдох хэргийн талаар прокурорын байгууллагаас мэдээлэл өглөө. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас “С.Баярцогтод холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 2021 оны долдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчийн нэгдсэн хуралдаанаас тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан байдаг. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаараа олж авсан мэдээллээ ашиглан хууль бусаар хувьцаа худалдан авсан эсэх, түүний дараагаар эрх мэдлээ урвуулан ашигласан эсэх, гэрээ байгуулах явцад нөлөөлсөн нь аль болохыг судлан тогтоох ажиллагааг хийлгэх үндэслэлээр буцаасан.

Мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай нийслэлийн прокурорын байгууллагад ирүүлсэн. Манайхаас хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.