Ардчилсан намаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хориг тавих хүсэлт өглөө

 Ардчилсан намаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хориг тавих хүсэлт өглөө

Энэ сарын хоёрны өдөр болсон Ардчилсан намын 14 дүгээр Их хурлаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж албан бичиг өгч байна. Учир нь МУ-ын Ерөнхийлөгч ямар ч хуульд хориг тавих онцгой эрхтэй. Тиймээс энэхүү онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлээд хуйвалдааны аргаар баталсан УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хориг тавих хүсэлт өгч байна.

МАН АН-ын бүлгийн даргын асуудалд оролцох гэж хууль баталтал Д.Тогтохсүрэн даргад зориулсан хууль баталчихсан. АН-ын бүлэг анх УИХ-д сонгогдохдоо 11 гишүүнтэй байсан. Эндээс гурван гишүүн дүрмийн дагуу хариуцлага хүлээсэн. Ингээд УИХ дахь АН-ын бүлэг 8 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. УИХ-ын хуйвалдааны хууль хэлэлцэгдэж эхэлснээр Н.Ганбат гишүүн намын бүлгээс гарах шийдвэр гаргаж улмаар бүлэг тарсан. УИХ-д МАН ганцаараа бүлэгтэй болсон нь энэ хууль Д.Тогтохсүрэн гишүүнд ухсан нүх болоод үлдэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатарт мөн албан бичиг өгч байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.