Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлуудыг шуурхайлахыг даалгав

 Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлуудыг шуурхайлахыг даалгав

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. 

Тус яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга цементийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл болон үнийн талаарх мэдээллийг долдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нэгтгэн шуурхай хуралдаанд танилцуулж, нэмэлт мэдээлэл өгсөн юм. 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгавруудыг өглөө.

Үүнд:

  •  Цементийн үйлдвэрлэл болон үнийг тогтворжуулах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллах,
  •  Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлуудыг шуурхайлах,
  •  Барилгын гадна талын шүршдэг хөөсөнцрийн стандартын хүрээнд технологийн дараалал болон аргачлалыг нарийн тогтоох,
  •  Замын-Үүдийн барилгын материалын хяналтын лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэх,
  •  Импортоор орж ирж байгаа будгууд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн эсэхийг шалгаж, лабораторийн хяналтыг давхар тавихыг даалгав.

Эх сурвалж: Барилга, Хот Байгуулалтын Яам

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.