Сонгуулийн тогтолцоог өөрчилөхөөр эрх баригч намын үйл ажиллагаа бодлого шийдвэрт тавигдах хяналт сайжирна

 Сонгуулийн тогтолцоог өөрчилөхөөр эрх баригч намын үйл ажиллагаа бодлого шийдвэрт тавигдах хяналт сайжирна

Монгол улс 1992 шинэ үндсэн хуулиа батлахдаа улс орныхоо улс төрийн тогтолцоог парламентын засаглалтай байна гэж заасан. Гэтэл өнөөдөр гадаадын судлаачид монгол улсыг нэгэн дуугаар хагас парламентын засаглалтай гэж дүгнэж байна

Монгол улс 100 хувь парламентын засаглалтай буюу сонгодог парламентын засаглалыг бий болгох нь ардчилал тусгаар тогтнол түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжилд ч үлэмж сайн өөрчлөлт авчрах өөрчлөлт юм.

Тиймээ 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зүй ёсоор орсон боловч санал өгсөн гишүүдийн тоо хүрээгүй мөн тухайн үеийн ерөнхийлөгчийн санал шахалтаар үүдэн батлагдаж чадаагүй үлдсэн өөрчлөлтийг санал болгон оруулж ард түмнээр хэлэлцүүлэх нь зүйтэй

Нэг.Сонгуулийн тогтолцоо

сонгуулийн пропорциональ аргачлалыг нэвтрүүлснээр санал гээгддэг байдал арилж олон намын төлөөлөл парламентад суудалтай болсноор ОЛОН ургалч үзэл бодитой хэрэгжинэ.Түүнчлэн эрх баригч намын үйл ажиллагаа бодлого шийдвэрт тавигдах хяналт сайжирна.

Хоёр: Суудлын тоог нэмж нэг гишүүний эрх мэдлийн давуу байдлыг багасгах

Монгол улсын хүн ам өсөж сонгогчдын тоо1992 оныхоос дариу 1.5 дахин өссөн тул улсын их хурлын гишүүдийн тоо 76 байгаа нь өнөөгийн нөхцөлд илэрхий цөөлөх болсон .Мөн гишүүдийн нөлөөнд автахгүй хуйвалдахгүй байх хамгийн бага тоог 120 гэж тогтоосон судалгааны дүн буй

Гурав: хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл уялдаа холбоог зохистой болгох

энэ бол та бидний мэдэх давхар дээлийн тухай санал юм. Улсын Их Хурлын гишүүн засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх нь эргээд засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг улсын их хурал нь бүрэн дүүрэн ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байх эргээд засгийн газрын тогтвортой ажиллах нөхцөл боломжийг хязгаарлах буюу тогтворгүй байдалд орох эрсдлийг нэмэгдүүлж байна

Дөрөв: төрийн институтийн эрх үүргийг тодорхой болгон тогтолцооны хоёрдмол байдлыг арилгах.

эхний дурдсан хагас парламентын засаглалтай гэж хэлэгддэгийн шалтгаан. Нөгөө хагас эрх мэдэл ерөнхийлөгчид ноогдож байгаа дүр зураг харагдаж байна. Учир нь Монголчууд ерөнхийлөгчийнөө бүх ард түмнээсээ сонгодог байдал нь түүнийг гүйцэтгэх засаглалыг ажилд оролцох бодит нөхцлийг буй болгодог гэж үздэг.

Тиймээс ерөнхийлөгчийг парламентын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог байх нь зүйд нийцнэ. Ингэснээр монгол улс парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишигт орж сонгуулийн тоо багасаж монгол улсын ерөнхийлөгч бол төрийн тэргүүн монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэх үүргээ гүйцэтгэж эхэлнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.