УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ӨЧИГДӨР УСАНД АВТСАНЫГ 01:00 ЦАГИЙН ОРЧИМД СЭРГЭЭН ЗАСАЖ БАЙНА

 УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ӨЧИГДӨР УСАНД АВТСАНЫГ 01:00 ЦАГИЙН ОРЧИМД СЭРГЭЭН ЗАСАЖ БАЙНА

Өчигдөр 18:20 цагт Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж, Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476-р километрийн 2 дугаар зуут усанд автан угаагдсаны улмаас Улаанбаатар-Замын-Үүдийн зорчигчийн 276-р галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шуурхай авчээ.

Үерийн усанд угаагдсан замыг яаралтай сэргээн засаж галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр УБТЗ-ын удирдлага болон 60 гаруй замчид газар дээр нь ажилласан байна.

Улаанбаатар, Багахангай, Олон-Овоо өртөөнөөс замыг сэргээн засахад шаардлагатай элс, хайрга, чулуу ачсан галт тэрэг очиж, сэргээн засах ажил эрчимтэй хийгдсэн байна.

Замыг өнөө шөнийн 01:00 цагийн орчимд сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн УБТЗ ХНН-ээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.