Хууль бусаар хайгуул хийн Билгээ хааны үеийн алтан эдлэл олсныг хураан авчээ

 Хууль бусаар хайгуул хийн Билгээ хааны үеийн алтан эдлэл олсныг хураан авчээ

Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасгаас Монгол улсын иргэн Э, Б нар бүлэглэн хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул хийснийг илрүүлжээ.

Тодруулбал иргэн Э нь Билгээ хааны үеийн хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан байж болзошгүй түүх, соёлын дурсгалт 90 орчим эд зүйлийг хууль бус малтлага хийн олж авчээ. Харин иргэн Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах хуучны сүм, хийдийн туурийг ухаж 180 орчим эд, өлгийн зүйлийг олж, бусдад худалдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.